Такси №126
2015-06-15

Шинэ өдрийн мэнд хүргэе манайхаан. Ар гэр өвчин зовлон гээд асуудал байсан болохоор Солонгосыг зорих зайлшгүй шаардлага гарч эгэл амьдралын тухай өгүүлдэг “ажлаа” тасалдууллаа. Хүлцэл өчье. Хүний газар юм юм л үзэж байна. Ард ч түрээс машин гээд ажил хэрэг тасалдсан бас бус хуримтлагдсан асуудал их. Гэхдээ хувийн амьдралаа энд тоочоод яахав. Бүх зүйл сайхан болж эмх цэгцэндээ орно гэж найдаж байна.

 

Ингээд та бүхэндээ эхлүүлээд дуусгаж амжаагүй байсан нэгэн тэмдэглэлээ хүргэж байна. Таалал орштугай...

 

Тэтгэвэр ч холдоод байна даа...

 

Ширүүхэн буу халдаг нас тогтсон гурван зорчигчтой дээр таарсан юм. Бидний энгийн хүүрнэх заримдаа дэмий чалчих мэт санагдах яриан дотор үнэн үг чухал санаа байхыг алийг тэр гэхэв. Тийм болохоор энд товчилж буулгалаа. Манай гурав ийн халсан юм. ТИС-ийн ардуур өнгөрч явтал эрэгтэй нь яриаг эхлүүллээ.

 

З/зорчигч/ -Энэ хужаа нар даварцан тэ. Өөрсдийнхөө элчингийн хаалган дээр гэрлэн дохио тавьчихсан ч байх шиг. Муу “Пи”-нууд зүгээр. Дэндүү байгаа байгүй байхгүй.

Э/эмэгтэй/ -Энэ яах вэ Тооёо минь. Цаана чинь бид нарыг тэтгэвэрт гаргахгүй нь ээ. Насыг нь өөрчилнө нэмнэ гээд юм хэлэлцээд байгаа юм уу хаашаа юм бэ.

З -Яаж нэмэх гэж. Эрэгтэйчүүд бид 65 хүрдэг бол бараг байхгүй болоод байна.  20, 30 хувь л байгаа шүү. Эмэгтэйчүүд та нар ч бас айхтар, атийчаад байгаад л байдаг шүү ккк.

Н/найз эмэгтэй/ -ккк. Эрчүүд та нар аргагүй ш дээ. Хоолны дээж гээд тосыг нь хамаад өгчихнө. Дараа нь тэгээд гадаа гэртгүй ажилла, бид нарыг тэжээ гээд гаргачихна.

З -Нээрээ тоглоом биш Баянхонгор бас адилхан байна гэнэ. 60 нас хүрсэн тэтгэвэр авах хүн бараг 20 хүрэхгүй хувьтай гарсан гэж байна. Баахан тэтгэвэр төлөөд тэрийгээ авч чадахгүй л өнгөрч байна гэсэн үг биз дээ. Энэ дуракууд бид нарт мөнгө өгөхгүйгээр үхүүлэх гээд байхгүй юу.

Э -Хэн тэгээд амьд байлаа гэхэд 65 нас хүртэл ажил олдох уу даа ккк.

З -Харин. Төрийн байгууллагад лав байхгүй. 40 хүрээд л бараг ажил дээрээ гологдоод байгаа улс чинь.

Н -ккк Би ч одоо 40 гараад гайгүй байсан. 45 гараад ирсэн чинь шинэ залуу дарга ирснийг ч хэлэх үү цэхэлзээд байдаг болсон шүү ккк. Аминдаа л будаж тордож тордож л гарах юм нэмэргүй юм оо ккк. Гэхдээ гандан буурахгүй дээ. Шинэ орсон охидуудтай бие хаагаараа үзэхгүй ч ажлаараа бол яс л үзнэ ш дээ. Дор нь орно гэж байх ч үгүй.

З -Эмэгтэйчүүд та нарыг чинь 4 хүүхэд гаргасан бол дээд тал нь 55 л хүрнэ гээд шинжлэх ухаан тогтоосон байна ш дээ. Хүүхдээ эрт л гаргах хэрэгтэй юм байна.  Нөгөө энхрий хайрт намынхан чинь одоо бид нарыгаа ингээд төрөөс хэдэн цаас авахыг хаагаад л байна шүү дээ.

Э -Монгол хүний дундаж наслалт 67 гэж хэзээ гаргасан тоо юм бээ. Одоо өөр болсон байхаа 60 болчихсон юм биш үү тэ...

З -За за тэгээд үр хүүхдээ л олигтой хүн болгох нь зөвдөнө шүү. Тэр тэтгэвэр ч мэдэхгүй хол болоод байна даа.

 

Жорлондоо паар тавиулна гэнэ

 

Э/эмэгтэй/ -Манайх чинь одоо хуучин байр ш дээ. 30 квадратаар боддог байсан чинь нэмэгдчихэж. Тэгсэн гал тогоо, бүр коридорыг оруулаад мөнгө аваад байхын. Би тэгэхээр нь дургүй хүрээд “та нар тэгвэл наад коридортоо паар тавиад өгчих” гэсэн юм. Нэртэйгээр нь палконыг оруулаад тооцчихмоор юм гээд.

Н/найз/ -Хуучин байр ч бас бага гарахын. Шинэ байрны квадратыг чинь гадна талын хананаас нь хэмжээд талбайн мөнгө аваад байна гэсэн.

Э -Би харин тэд нарт тэгсэн юм. Та хэд тэгвэл нэмээд жорлондоо бас паар тавиад өгчих. Тэгвэл хамаа алга би төлье гэсэн. Хэрүүлч авгай вэ л гэж байгаа байх даа яадгийн. Та тэрийгээ цаад мэддэг улсад нь ярь ч гэх шиг. Маниас юм явах гэж ёстой нээрээ чичирч байна аа.

Н -Манай тэр хүүгийн байр ч паартай юм билээ. Бараг тэндээ амьдарчихмаар.

Э -Нэг бол нээрээ жорлон банндаа шугам татуулаад паар тавиулдаг юм уу. Хаашдаа мөнгө төлж байгаа юм чинь.

 

Ийнхүү хуучин байрандаа хууль бус мөнгө татуулаад байгаа хүүхэн тэр дороо залгаж “хөөш миний дүү би нөгөө өдөр очсон 38-р байрны хүн байна аа. Та нар ерөөсөө тэгж их мөнгө авах гээд байгаа юм бол ингэе за юу” гээд ярьж эхэлтэл найз хүүхэн нь “за жолооч оо энд зогсоорой” гээд бууцгаалаа. Ариун цэврийн өрөөндөө паар тавиулах санал хэрхэн төгссөнийг би гүйцэд сонсож чадсангүй.

 

Салхинд гарсан биш хөөгддөг байна ш дээ

 

Нэлээн яарсан байрын хүүхэн өндөр туфль дээрээ тэнцэж ядан олсон дээр явж байгаа мэт зэгзгэнэсээр ирж шууд урд суудалд суулаа.

 

“Чигээрээ явж бай даа” гэж надад тушаангуй хэлээд утсаараа залгав. 30 гаран насны албан хаагч байрын төрхтэй үг хэл хурц, царайлаг хүүхэн байна.

 

Э/эмэгтэй/ -Нараа минь хаана байна аа. ... өө орчихсон уу. Танайхаар уур амьсгал ямар байна... Өө тийм үү. Хэзээ ирэхийн.... Өө би байхгүй ээ хөөгдчихлөө ш дээ... Мангар чинь усанд орох хооронд утас ухаад. Хэрүүл өдөөд. Нөгөө нэг ирсэн байсан хэн билээ. Удирдахын гээд байсан нэг залуу байсан. Тэр лүү залгачихсан “Пи минь ална тална шүү” гэчихсэн зогсож байна ш дээ.  ... Шөнө байсгээд л миний утсаар яриад л байсан биз дээ. Тийн... Ёооё одоо тэрний нүүрийг яаж харнаа... За за... тэгнэ ээ. Найз нь дүүгийнх рүү явж байна. Тэднийд сууж маргааш үзүүлэх цааснуудаасаа салахаас. Хэд хоног цээрлүүлнэ ээ, гайгүй... За тэгээд орой яриарай. Наад утсан дээрх дуудлагуудаа харж “клийр” хийсэн нь дээр шүү чи. Орой тэгээд бас хөөгдчихөөд нийлье гээд байв аа ккк. 

Х -Яваад л байх уу?

Э -Өө юу вэ, ийшээ биш ээ. Нөгөө тийшээ 1-р хороолол руу явчих. Арын замаар нь... Ах нэг тамхи асаачих уу.

Х -Тэгээ цааш нь л үлээгээрэй.

Э -Зүгээрээ. Би асаагаад хэд сороод л хаячихдаг юм. Их татахгүй.

Х -Нөхөр хардаа юу?

Э -Аан салхинд гарсан биш хөөгддөг байна ш дээ ... уур хүргээд. Би тэгээд нэмэргүй ээ. Ёстой хашраана гээд тэгээд жоохон тайвшраад харьчихдаг юм доо ккк. Одоо ёстой харин хашраанаа... /тамхиа шидээд цүнхээ яаран онгичиж нүүрээ тольдов/...ккк. Ноднин бас яг өдийд урд сургууль төгссөн хэдэн найз нийлж Тэрэлж яваад нэг хонуут болсон бас бөөн юм болсон ш дээ. Бид хоёр уг нь эвтэй ш дээ. Барагтай хэрэлдэхгүй. Зун болохоор л ингээд салчих гээд байдгийн ккк. Аймаар улирлын шинжтэй хэрэлддэг болчихсон.

Х -Тэгээд хэтрүүлэхгүй эвлэрчихдэг бол яахав дээ.

Э -Өө тэгээд араас ирэхээр нь уулзахгүй л байхгүй бол ...би чинь тэгээд нэг үнсүүлээд л байхгүй. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн хоолоо хийгээд зогсож байдгийн ккк. Муухай тэнэг хардана л даа. Утсаар л нэг юм болдог гээд бодоод байдаг юм уу. Утсанд нэг танихгүй дугаар байхаар л бөөн юм болно. Нээрээ энэ утсанд орж ирсэн дуудлагыг хадгалдаггүй болгочихдог тохиргоо байдаг гэсэн та мэдэх үү.

Х -Ёстой мэдэхгүй юм байна. Байдаг байх оо.

Э -Тэрийг нь хийлгэж нэг санаа амрах юмсан. Оройд утсаа “клийрдэх” гэж зүгээр. 

 

Утас нь дуугарлаа. ...За яасан юу гэх гээв. Чамтай ярихгүй за. Би дахиад амралтанд явлаа мэдэв үү... Танихгүй хүмүүстэй л байхгүй юу. Намар болтол баяртай за. Наад зусланд иднэ гээд байсан махаа ганцаараа шарж идээд түгжрэл болоорой чи... Хуц хуц за ... /тасалчихав/...

 

Төдөлгүй нэг дугаар луу залгалаа. Маш өөр намуухан дуугаар “За аниагийн дүү юу хийж сууна. Бондого нь яажийн. Дахиж халуураагүй биз. Аниа нь танайх руу явж байна... Зүгээрээ, манайд баахан хүн шаваад. Танайд сууж юмаа шивэх гээд. Гоё бантан хийчих тэгэх үү аниа даа...”

 

За ах тэр цэнхэр байр. 24 бил үү харалдаа зогсчих оо. Хүүхнийг тооцоо хийх үед утас нь дахиад дуугарлаа. Хүүхэн шууд тасалж “хашраана аа, муу тэнэгийг” гэсээр буулаа... 

 

Наанаа ширүүн ч цаанаа ханиа ойлгодог зөөлөн бүсгүй бололтой. Бас их өөдрөг юм. Хаалга хаачихаад цонх руу тонгойн надад хандаж “ах тэгээд зуныг орлого ихтэй өнгөрүүлээрэй, баяртай” гэж сүүлийн үгээ уянгалуулан хэлээд үлдлээ. Халуун агаар, хүүхний хурц сүржиг хоёрт мансуурсан би хэсэг зогсоод замаа хөөлөө.

 

Муу аав маань явчихлаа

 

Нэлээн цэвэрхэн дэгжин хослол өмссөн хижээл насандаа баймгүй цэвэрч нямбай байрын 50 шүргэж буй насны нэг эр том жийп машиныхаа хаалгыг түгжин зогссонгоо ийш тийш хараалж намайг харснаа дохилоо. Машинаа түгжээд урд суусан эр намайг сүрхий ажиглаж хөмсөг зангидан харснаа “за хөө... Гандан явна даа” гэлээ.

 

Хажууд нь суух намайг хийстэл хоёр гурав санаа алдсан сайх эр “муу аав минь сая явчихлаа даа” гэж хөндлөнгийн хүнд хэлэх мэт өгүүллээ. Гэхдээ надад хандаж хэлснийг нь ойлгосон би “ээ ... тэгээд ном хар уншуулах нь уу” гэлээ.

 

З/зорчигч/ -Яахав өнгөрөөд хэд хоночихлоо. Сая хөдөө авч явсан ийм болчихлоо гээд хэсэг дуугаа хураалаа. Тэгээд яриагаа үргэлжлүүлэн ...Би ч нэг л цаашаа болоод байгааг нь мэдсэн юм л даа. Тэгээд ургийн баяр хийе гээд аваад давхисан. Очоод ах дүү нартайгаа золгоод их тайван сууж байгаад л амьсгал хураачихлаа.

Х -ммм

З -Хөөрхий ...  тэгээд бид чинь их богино насалдаг юм байна даа. Би ч сая л ёстой харлаа. Миний муу аав чинь 73 настай даа явлаа. Тэнд ургийн ах дүү нь гээд хүүхэд хөгшид нийлсэн 500-аад хүн цугласан байхад миний муу аав хамгийн настай нь болж байна лээ. 70 хүрчихсэн өөр хүн алга. Бүгд л өөд болчихсон байх юм. Би ер нь бодоод байсан хааяа л нэг 80 гарсан эмээ нартай л таарч байснаас өндөр насалсан өвөө нар ер нь байхгүй юм байна шүү. Муу аавыгаа хараад нүд хууртаад байдаг байсан байх л даа.

Х -Тийм байх шүү. Эрчүүд богино наслах юм аа. Түрүүн бас нэг хүн тэгж ярьсан.

З -Тийм... Манай тэр хүмүүс дунд 60 дөхсөн эмэгтэйчүүд байна. Бүгд бэлэвсэн хөөрхий. Хань нөхрүүд нь тавь гараад л өнгөрөөд өгсөн байх юм.  

Х -Ах дүү бүх хүнтэйгээ уулзаад ... буянтай л байна даа.

З -Хүн ер нь тэгж бөөнөөрөө байхдаа нэгийгээ өнгөрүүлэх ховор байх шүү. Манайхан ойрын арваад жил цуглаагүй. Сая нэлээн их яриулж урилга заллага болж байж ирцгээсэн. Нүдэн дээр нь нэг нь яваад өгсөн сая ингээд цуваад цөөрөөд байгаагаа мэдсэн байх. Дараа зун заавал цуглацгаая гээд л...

Х -Тэгнэ дээ.

З -Тээр жил би нэг ийшээ авч явсан юм. Тэгээд гуулин ордогийн наахна нэг хэсэг эвгүй замаар яваад “өө энэ бас тарчихсан балай зам” гээд нэг хараалхуу үг хэлчихсэн чинь үгүй мөн уурлаж билээ. “Замыг эвгүй гэдэг болохоос балай гэдэггүй юм” гээд. Үгүй тэгж их цочир уурлаж байхыг нь би ер нь ойрын хэдэн жил хараагүй санагдаад. Инээмхийлмэр болчихсон чинь бүр ширүүлээд “нутгийн зах орчихоод байхад хүний зүхэл бараад” гээд. Нутгаасаа гараад удсан хүмүүс чинь бас хэлэхгүй ч дотроо бол айхтар санаад явдаг бололтой юм байна лээ. Би тэгж авч явахдаа л анзаарсан. Тэгээд ёстой зам яаж ч донсолгоотой шавартай байсан, амнаас үг гарахаа байсан даа. Чи ч гэсэн жолоо мушгиж талхаа олдог хүн замыг хогийн энэ тэр гэж хэлж болохгүй. Замаа зүхсэн хүн хол явахгүй юманд орно.

Х -Өөд болооч чинь Алтайн хүн үү тэ?

З -Тийн. “Гуулингийн талыг чинь морьтой эвхдэг байлаа” гэж жоохон халахаараа их ярина зайлуул. Тэр газраасаа л шууд хотод түр ирээд ах нар нь аваад үлдчихсэн юм гэсэн.

Их сонин сонин болдог хүн байсан шүү, миний муу аав. Тэр Сангидорж гуай. Хөгжмийн зохиолч. Мундаг хүн байлаа ш дээ. Нэлээн залдаг хүн байсан тэ. Би мэднэ л дээ. Манайхаар бага байхад орж гардаг байсан юм. Саяхан хэдэн онд билээ дээ өөд болчихов уу даа. Тэрийг сонсоод аав “за одоо Алтайн тухай олигтойхон дуу хийчих хүн мөд төрөхгүй ээ” гэчихээд балкон дээр гараад орой болтол дуугаа хураагаад суучихаж байгаан. Энэ жилийн сар шинээр би бүүр тэрийг нь санаж байгаад тэр “Зулай цагаан Алтай” дууг нь CD-н дээр бичээд гэрт тавьж өгсөн. Тэгсэн зайлуул нулимс гаргаад “аав нь үнсье” гэж билээ ...Тэгэхэд л “за ер нь нутаг руу нь нэг авч явья” гэж шийдсэн юм. 

Х -Ёстой амжиж дээ.

З -Бидэнд л хэлдэггүй байсан болохоос хөөрхий Алтайгаа хэчнээн ч зүүдэлж сэрдэг байсан юм зайлуул. Ер нь настай хүнийг нутагт нь ойр байлгамаар юм билээ дээ.

Х -... Ганданд чинь одоо жоохон оройтсон лам нар нь хурлаа хаачихсан болов уу яасан бол.

З -Яахав, харингаа ороод гарья гээд. Ном хар тэнд уншуулсаан. Манай аав ан гөрөө мэдэхгүй. Хүн амьтанд нүгэл хийгээгүй дээ. Нэг их шүтлэг ч байхгүй сайхан хар хүн байсан юм...

 

Одоо дулаараад та нарын халтуур багасаад байгаа биз дээ. Энэ такси компанийнхан зун болохоор авдаг мөнгөө багасгаж баймаар байгаа юм даа. Өвөл бол яахав болоод л байгаа харагддаг юм... За баруун талаас нь ордог хаалган дээр бууя даа...

 

Ийнхүү богино зайд аавынхаа тухай урт дурсамж хөврүүлсэн эр буулаа. Нас ухаан тэгширсэн ид үедээ аавыгаа алдсан эр хүнийг зовлон үзсэн хүний хувьд өрөвдөж бас дотроо сүрхий эр байна гэж үнэлэх сэтгэл надад төрлөө. Сайн явж аав ээжээ баярлуулж чадсан нэгэн байх шиг санагдлаа ...Ахиад л өнөө шүлгийн мөрийг хэлье дээ. “Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ” гэж.

 

Үүгээр Хоовон миний ээлжит тэмдэглэл өндөрлөж байна. Ар гэрт тохиолдсон асуудал цэгцэртэл бичлэгээ хэсэг завсарлаж та бүхнээс чөлөө хүсч байна. Гэхдээ халтуурын замд цуглуулсан буулгаж амжаагүй байгаа сонин хачин их байх тул боломж гарах бүрийд бичиж байх болно. Халуун бүлээрээ инээд хөөртэй зуныг сайхан өнгөрүүлээрэй, манайхаан. Гол уснаас хүүхэд багачуудаа хол байлгах хэрэгтэйг хэлүүлэх юун.

 

Бүгдэд нь сайн сайхныг хүсье. Түр баяртай та бүхэн минь.

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-13
Булган:
Дэмжинээ
2015-08-07
4799:
Esgui bol bi taniig ansaanaas haigaad olohuu
2015-08-06
4799:
Sainuu 63-60UNB hoovon ahaa utasaa asaagaachee hurdan holboo bariarai bi yvahgaad bna
2015-08-06
bayraa:
sain uu hovoon yagaad ajilaa hiihee bolichow oo
2015-07-28
Оогий:
Хоовон минь амьд уу
2015-07-26
Schumacher:
Sain baina u?Xoovon bolon niit unshigdadaa mend xurgye. -Xoovon ta facebookin taxi xuudasaa xaachixsan yum u?Xoyor cd-gee ug ni avchixmaar baix yum.8-n sarin 1-s omno.Naash irex gesen xun maani xoishlogdsoor odiig xurchixlee. -bbbb gesen unshigchiin sanalig demjij bainaa!
2015-07-22
ЮМ-ҮЗ:
Сайн уу , Хоовон минь, наадам сайхан уу, наадмын мэнд хө. Ар гэр тань тун удахгүй амар амгалан, эрүүл мэнд болж, бидэнтэйгээ зорчигчдынхоо сонин гэхээсээ илүүтэй Монголын минь ахуй амьдралын сонин сайхан, дуу шуу, өнгө төрх гээд амьдралд тэр чигээр нь яваад орчих бүхий л зүйлсийг бичвэрлээд эхэлнэ хэмээн найднам. Хоовоон, чи минь болоод гэрийнхэн тань сайхан наадаарай.
2015-07-12
ЮМ-ҮЗ:
Сайн байцгаана уу, сайхан наадацгааж байна уу Та Бүхэн минь? Хоовонгоор орж гарцгааж байдаг байнгын болоод бусад уншигч Та Бүхэндээ Монгол Наадмынхаа баярын мэнд хүргэж, сайхан бүхнийг ерөөе
2015-07-12
Sainuu:
Bubb. Giin sanaag demjij bn
2015-07-02
bbbb:
baingiin unshigchdad handaj neg urialga gargah gesen yum. Hoovon gej hun odoo neleen hudulmurlujee 126 dugaar gargasan bna. Bi l lav 1 ch tugrug tuluugui. Hunii hudulmuriig bas unelmeer sanagdlaa. Handiviin dans ch gehed haashaa yum yum hudulmuriig ni uneleh arga olvol yasan yum be? 1 bol hoovon dansnii dugaaraa dans ezemshigchiin neree niitelvel minii zugees todorhoi hemjeegeer hudulmuriig ni unelhed belen bna. Medeej hunii l amidral bolohoor taanaa ar ger geed asuudal bj taarna. bngiin unshdag humuus bugd hudulmuriig ni unelvel dugaar tasarah ni ch baga bolno gej bodoj bna. Uul ni ajil hiivel am tosdono gedegdee.
2015-06-27
Булган:
Дэмжинээ
Зочин:
Тмймээ чиний бодолыг дэмжиж байна
2015-06-25
arsi:
yag miniihtei adil tuuh bna,
2015-06-22
ЮМ-ҮЗ:
Сайн байцгаана уу? Аавынхаа тухайд өгүүлэх зорчигч болоод хоовонгийн яриа чагнаж дуулангаа би гээгч этгээд аавыгаа яримаар санагдаад бичвэрээ бас бичсэн ч яагаад ч юмбэ оруулаагүй.
2015-06-22
63-60ÓÍÂ:
hi ah mini R-uguuchee.
2015-06-17
Отгоо:
Аав минь байсан бол би жил бүр нутаг руу нь авч яваад аавыгаа нутгийн олноор хүндлүүлж байхыг нь харж бахархаж байхсан даа гэж бодогдох юм. Бага байхад аавтайгаа нутагт нь очоод хичнээн сайхан байсан билээ. Ноднин зорин байж ах эгч нарыгаа цуглуулаад аавынхаа нутаг, унасан газар нь очсон. Их сайхан байсан. Энэ жил ганцаараа ч хамаагүй заавал очноо. Төв аймаг, БҮРЭН сум
2015-06-16
sainuu:
sainuu hoobon,bayarlalaa gej nen terguund helii,aaviigaa bodloo saihan bailaa aav mini unguruud 7jil bolloo ene hugatsaand taniigaa dandaa bodoj sanaj yavsaan tegeed aavtaigaa bhad bi ih bayan,bardam,zorigtoi saihan bj odoo ch eejiiteigee bhad bayan saihan bn l daa gehdee l aav hun chin uur bdag yum bn yamar saindaa hund gomdood uilahdaa ta minii aaviig bhad ingej chadahgui l bsan bhgui yu gej helne dee geed boddogiin manai oiriin hamaatan hun minii duugiin mungugiig avaad uguuguid ni tegeed tuuneesee bolood eejtei mini uulzaldahaa boliod bgaa ingej nastai huniig ebgui bdald oruuldag humuus bh yumaaingeed bodohoor aav hun ih saihan zugeer l bgaa bdal ni humuust ihiig bodogduuldag aavdaa ih hairtai shuu taniigaa bainga dursan sanaj yavdag suuliin hunii aav ih saihan nasalsan bnaa aav nar mini ur huuhed bidendee ergej turuurui yum amgalan boltugai........
2015-06-16
arsi:
yag miniihtei adil tuuh bna,
Зочин:
sa
2015-06-16
aav daa:
Aaviig l sanah yum daa
2015-06-15
aav daa:
Aaviig l sanah yum daa
2015-06-15
aav daa:
Aaviig l sanah yum daa
2015-06-15
Зочин:
Aav Hun Bol amidraliin hamagiin Tom noyon nuuruu
2015-06-15
Зочин:
Tiim shu. Alivaad uhaanaar handah heregtei. Hedii boltol nuhend bgaa aytai iim haralgan munhag amidrah yostoi gej
2015-06-15
ЗАРИМДАА МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ ГАЙХАН ЮМ:
ЗАРИМДАА МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ ГАЙХАХ ЮМ АА. ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ, МОНГОЛ ХҮНДЭЭ ХАЙРТАЙ Ч ЗАРИМДАА ҮНЭХЭЭР МОНГОЛ ХҮН ЯАХААРАА ИЙМ АРЧААГҮЙ АХАРХАН БОДОЛТОЙ БОЛДОГ БАЙНА АА ГЭЖ БОДОХ ЮМ. ЖИШЭЭ НЬ ХЯТАДЫН ЭЛЧИН ӨМНӨӨ ГЭРЛЭН ДОХИО ТАВИЛАА ГЭХЭД БУХИМДААД ЯАХАВ ДЭЭ. ОРОСЫН ЭЛЧИН, ТУРКЫН ЭЛЧИНГҮҮД БҮГД ӨМНӨӨ ГЭРЛЭН ДОХИОТОЙ. ТЭР ХАРААГААД БАЙДАГ ХЯТАД УЛС ЧИНЬ ИХ ДЭЛГҮҮР, ЭНХ ТАЙВНЫ ГҮҮР, БЭЭЖИНГИЙН ГУДАМЖ. ОДОО БИДНИЙ АМЬДАРЧ БУЙ 40,50 МЯНГАТ ГЭЭД ЗӨНДӨӨ Л БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ ӨГЧ ХАМГИЙН СҮҮЛД ТЭР БЭЭЖИНГИЙН ГУДАМЖ ГЭЭД ЭЛЧИН САЙДЫНХАА ҮҮДЭЭРХИЙГ ЯАЖ ЗАСАЖ ВЭ ХАРААРАЙ. ЗАМЫГ НЬ СЭЛБИЙН ГҮҮРТЭЙ НЬ, НОГООН БАЙГУУЛАМЖ МОДТОЙ НЬ, ГЭРЛЭН ДОХИОТОЙ НЬ ЗАСАЖ ГЭТЭЛ ТЭРИЙГ ХАРААД БАЯРЛАЛАА, САЙХАН ЮМ ХИЙЖЭЭ ГЭХИЙН ОРОНД ТЭТГЭВРИЙН НАСАНД ХҮРСЭН ХҮМҮҮС БАЙЖ ХАРААЖ ЯВАХААР ЧИНЬ ХОЙД ҮЕ НЬ ЯАХ Ч ЮМ. ҮЗЭН ЯДАЖ БОЛНО, ХАРААЖ ЗҮХЭЖ Ч БОЛНО ГЭХДЭЭ ИЙМ СОХОР ХАРАЛГАН БАЙСНААРАА БИД ЮУ ХОЖИЖ БАЙНА. ХАРИН БИДНИЙ ХАРААСАН УЛС ҮНДЭСТЭН БИДНИЙ ТҮРҮҮЛЖ ХӨГЖӨӨД БАЙНА. БИД ҮНЭХЭЭР ХАРААМААР ДИЙЛМЭЭР БАЙГАА БОЛ ТҮРҮҮ
2015-06-15
Зочин:
Тмймээ чиний бодолыг дэмжиж байна
Зочин:
Tiim shu. Alivaad uhaanaar handah heregtei. Hedii boltol nuhend bgaa aytai iim haralgan munhag amidrah yostoi gej
Er hun...:
Амьдарлын өнгө өөр өөр юм даа. Аавыгаа санаад хэнгэнэтэл санаа алдав. Аавтайгаа байхад энэ хорвоо яасан ч дулаахан байсан юмдээ, хожуу ухаарах юмдаа хамтаа байх юм шиг хамтдаа өтлөх юм шиг өмөг түшиг болсон аавыгаа бодох бүрийд дотогшоогоо эмтрэх юм . ААвдаа үнсүүлхийн жаргал , Аавтайгаа өнгөрүүлсэн намарууд гэж сайхан юмдаа дурсамж сэдрээд... Баярлалаа,,,
2015-06-15
Зочин:
Aav Hun Bol amidraliin hamagiin Tom noyon nuuruu