Ойн түймрийг унтраахаар 34 хүн ажиллаж байна
2015-06-15

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар энэ сарын 12-ны өдөр ойн түймэр гарчээ.

Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 12 албан хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 34 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

 

Мөн Баруунбүрэн сум “Ирэн” 1 дүгээр багийн нутаг "Хүүшийн ар" гэх газар энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61  дугаар ангийн албан хаагч, орон нутгийн иргэд нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус өдрийн 04:40 цурманд оруулсан боловч 14-ний өдрийн 21:50 цагт цурамнаас дахин алдаж, өнөөдөр өглөөний 06:47 цагт дахин цурманд оруулжээ.

 

Харин Сүхбаатар сумын Хонгор морьт багийн “Хулгайчийн булаг” гэдэг газар энэ сарын 14-нд хээрийн түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 14-ний өдрийн 00:00 цагт цурамд оруулсан байна. 

Shuud.mn
Сонин хачин