ХААН Банкны “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн аяны санхүүгийн боловсролоор тэргүүлэгч шилдэг анги, шилдэг сурагчид тодорлоо
2015-06-15

Боловсролтой, оюунлаг иргэнийг бэлтгэх нь эцэг эх хүн бүрийн үүрэг байдаг. Тиймээс хүүхэддээ чанартай боловсрол олгох санхүүгийн эх үүсвэрийг бэлтгэхэд нь эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой ХААН Банкны “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй“ хүүхдийн хадгаламжийн аян хэрэгжиж, хадгаламжиндаа ухаалаг хөрөнгө оруулалт хийсэн хүүхэд бүрийг урамшуулсан билээ. 

 

 

Аяны хугацаанд “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн болон дансандаа орлого нэмсэн бяцхан харилцагчдад Хүннү кинотеатрын тасалбар, ДДЭШ ТВ-ийн хүүхэлдэйн киноны багцын эрх зэргийг бэлэглэж байсан юм.

 

Харин аяны төгсгөлд Улаанбаатар хот болон орон нутгийн ЕБС-аас санхүүгийн боловсролоор тэргүүлэгч шилдэг анги, шилдэг сурагчдыг шалгарууллаа. Ирээдүйдээ хөрөнгө оруулж, хуримтлалын ашиг тусыг үлгэрлэн таниулж, идэвхтэй оролцсон шилдэг хамт олноор Улаанбаатар хотын Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн 3Б анги, орон нутгийн  шилдэг 25 сурагч тус тус шалгарч Олон улсын хүүхдийн Найрамдал төв буюу “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгийг хүлээн авлаа.

 

Орон даяар хэрэгжсэн “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй“ аяны орон нутгийн харилцагчдаас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1-р дунд сургуулийн 7А анги, Орхон аймгийн 5-р дунд сургуулийн 3А анги санхүүгийн боловсролоор тэргүүлэгч ангиар шалгарч, орон нутгийнхаа хүүхдийн зусланд ангиараа амрах эрхийн бичгийн эзэд боллоо.

 

Залуу хойч үедээ хуримтлалын ашиг тусыг таниулах нь зөвхөн хувь хүний санхүүгийн байдлыг баталгаажуулахаас гадна улс орны эдийн засаг, ирээдүйтэй салшгүй холбоотой юм.

 

Иймд ХААН Банк эцэг эхчүүд болон хүүхэд багачуудыг хуримтлалд уриалж, зуны амралтаа дурсамж дүүрэн хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулсан “Зуны зугаатай аялал” хөтөлбөрөө 06-р сарын 30-ны өдрийг дуустал зарлаж Хонг Конгийн Disney Land, Ocean Park-рүү асран хамгаалагчийн хамт аялах 5 азтай харилцагчийг тодруулахаар болоод байна.

 

Харилцагч та бяцхан үрсийнхээ хамт ХААН Банкны өөрт ойр салбар нэгжид хандан “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийг сонгож, “Зуны зугаатай аялал” хөтөлбөрийн урамшуулал болон Хонг Конгийн Disney Land, Ocean Park-рүү аялах эрхийн тохирлын эзнийг шалгаруулах хөтөлбөрт хамрагдаарай.

 

Хүүхэд бүр зуны амралтаа баяр хөөртэй, инээд дүүрэн өнгөрүүлэх болтугай.

Shuud.mn
Сонин хачин