Ил тод байдлын хууль энэ хэвээр батлагдвал 2015 онд хэн ч татвар төлөхгүй
2015-06-15

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

 

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжээгүй, дараа нь горимын санал гаргаад бараг хүчээр дэмжүүллээ. Үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийн нэг нь та байсан?

 

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг анх Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Тухайн үед гишүүд энэ хуулийг Хууль зүйн байнгын хороогоор давхар хэлэлцэх хэрэгтэй гэсэн ч хүлээж аваагүй. Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцээд унасан. Дараа нь өөр асуудал хэлэлцэж байхад энэ хуулийн төслийг дахин сэргээж оруулж ирээд олонхийн саналаар хэлэлцэнэ гэдэг шийдвэр гаргалаа. Маргааш нь буюу баасан гаригийн УИХ-ын чуулганы үеэр энэ тухай гишүүд УИХ-ын даргатай ярилцсан. Өөр асуудал хэлэлцэж байхад өмнө нь уначихсан хуулийн төслөөр дахин санал  хурааж босгож ирсэн нь буруу гэдгийг хэлсэн. Энэ долоо хоногт УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцэх байх.

 

-Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн хэлбэрээр нь дэмжих боломжгүй гэсэн. Зөрчилтэй ямар асуудал байна вэ?

 

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, энэ хуулийн төслийн 4.5-д Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэрэг болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил болсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгууль энэ хуульд хамаарахгүй гэж заасан байгаа. Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон гэдэг нь татварын байгууллагын шалгалтыг хэлж болж байгаа юм. Татварын маргаантай байгаа асуудлууд бүгдээрээ Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдахааргүй болж байгаа. Өөрөөр хэлбэл, татварын өршөөлийн хуульд одоо шалгагдаж байгаа 11 мянга 260 аж ахуйн нэгж хамаагүй болж байгаа гэсэн үг. Тэгвэл хэнд хамаатай юм гэхээр бүх зүйлээ сайн нууж байсан нэг хүн. Эсвэл хэрэг нь ил тод болж чадаагүй, хууль хяналтын байгууллагаар огт шалгуулаагүй, дархлагдчихсан хүмүүс хамрагдах нь. Үндсэндээ нөгөө асуудал тавиад байгаа аж ахуйн нэгжүүдэд огт үйлчлэхгүй хууль болж таарч байгаа. Товчхондоо, шударга бус хандаж байна шүү дээ. Үнэхээр эдийн засгийн хямралтай, аж ахуйн нэгжүүдэд хууль хяналтын байгууллагын дарамт шахалт байсан гэж үзэж байгаа бол тэр гаргасан алдаагаа засаж, залруулах нь зүйтэй. Хоёрдугаарт, хуулийг хэрэгжүүлэх хугацааны хувьд мөн шүүмжлэлтэй хандаж байгаа. Он дамнуулан хэрэгжүүлэх тухай ярьж байна. Тухайлбал, хууль батлагдаад ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэвэл 2016 оны долдугаар сарын 1-н хүртэлх хугацаа хамрагдана. Өмнө нь 2008 онд мөн сонгуулийн өмнө энэ хуулийг давхцуулж гаргаж байсан. Тиймээс хүмүүс 2015 онд татвараа төлөхгүй гэсэн үг. Татвараа төлөхгүй нууж байгаад ирэх жил өршөөлийн хуульд хамрагдаж болно гэсэн санаа явж байгаа учраас Төсвийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд 2015 ондоо хийж гүйцэтгэж дуусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

 

-Энэ хуульд 11 мянга 260 аж ахуйн нэгж хамрагдах боломжгүй байна гэдгийг илүү тодруулахгүй юу?

 

-2013, 2014 онд 11 мянга 260 аж ахуйн нэгж хууль, хяналтын байгууллагаар шалгуулсан. Үндсэндээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тал хувь нь шалгуулсан байна. Нэгэнт шалгуулсан аж ахуйн нэгжүүдийг хуульд хамруулахгүй. Хууль, хяналтын байгууллагаараа яваад асуудлаа шийднэ биз гэж хандаж байгаа бол шударга биш байна.

 

-Нөгөө талаасаа манайд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгө далд эдийн засаг хэлбэрээр явж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ  хуулийн гол зорилго нь эдгээр хөрөнгийг ил болгоход чиглэж байгаа. Үнэхээр далд эдийн засгийг ил болгож чадах уу?

 

-Энэ хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлэлцэх үеэр Сангийн яамныхан далд эдийн засаг 35 хувьтай гэж зарласан. Далд байдлаар хийгдэж буй хөрөнгө оруулалт болоод далд байдлаар явагдаж буй ажлуудын хэд нь ил тод болох вэ гэдэг зүйлийг асуухад Засгийн газрынхан хариулт өгөхгүй байгаа. Хуулийн төслийг боловсруулсан Засгийн газар нь өөрсдөө хариулж хэлж мэдэхгүй байна шүү дээ.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
урьд нь ч гэсэн өршөөлийн хууль гаргаад засарч байгаа нь хаана мгаа юм бэ
2015-06-15
Зочин:
татвараа төлөхгүй бол татан буулгахад л болно шдээ ,нуусан татварыг нь илрүүлээч хэний ажил юм бэ,
2015-06-15
Зочин:
боломж олгож болохгүйээ,хуулиа лдагах хэрэтэй,татвараа авч чадахгүй байцаагч нар авлигаа болохоор авч чадаад бдаг өөрсдийгөө бас шагнаад бдаг тэд юу хийдэг юм бэ мөрөөрөө ажиллаж амьдраад байгаа хэсгийг нь яаж дарамталдаг блээ,76 гишүүд нь бүгд лоббид автчихсан өршөөлийн хууль батлуулбал тэдэнд ашигтай блоод л тэр ард түмний нэр барьж өөрсөддөө таарсан хууль батлуулдаг нь нууц биш бүүр гаргуундаа гарч бнаа
2015-06-15
ДАГВА:
ЭНЭ АСУУДАЛД УЛ СУУРЬТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ ТАЙЛАНГАА ҮНЭН ЗӨВ ТАЙЛАГНАСАН БООВЧ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ТАТВАРЫН ӨРШӨӨЛД ХАМРУУЛАХ НЬ ЗӨВ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД 2015 ОНЫ 2-Р УЛИРАЛААР ТАСАЛБАР БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН БАЙДАЛ ТУЙЛЫН ХҮНД БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕД АЖЛЫН БАЙРАА ХАДГАЛААД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГААГ НЬ ХҮНДЭТГЭЖ ТӨРӨӨС 1-УДАА БОЛОМЖ ОЛГОХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ.
2015-06-15
Зочин:
eruugiin hariutslagaas chuluuluud tatvaraa tuluh uureg ni heveer uldeh heregtei tegj bj shudraga yosond niitsne. tatvaraa tsagt ni tulsun companiud hohirihgui
2015-06-15