НҮБ-ын Суурин төлөөлөгчийг шагнав
2015-06-15

НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглуг Санхүү, эдийн засгийн албаны хүндэт тэмдэгээр шагнав.

 

Сезин Синаноглу нь Монгол Улсад 5 жил ажиллахдаа НҮБ-аас 2012-2016 онуудад хэрэгжүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээнд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, энэхүү  өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, сайн засаглалыг дэмжих, хүний эрхийг дээдлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд чармайлт гарган ажилласан.

 

Тэрбээр Засгийн газартай хамтран хүмүүнлэгийн багийг бүрдүүлэх, гамшгийн үед хэрхэн ажиллах төлөвлөгөөг хамтран боловсруулж ажилласны зэрэгцээ гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгаж, санхүүжүүлэн эрсдэлээ бууруулах явдал гэдгийг байнга таниулан, анхаарлаа хандуулан ажилласан байна. Үүний зэрэгцээ Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа НҮБ-ын байгууллагуудын уялдаа холбоог хангах, аливаа асуудалд нэгдсэн байр суурьтай хандах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн Санхүү, эдийн засгийн албаны хүндэт тэмдэгээр шагнав.

Shuud.mn
Сонин хачин