Цэц үндсэн хуулийн манаач болж чадахгүй байна
2015-06-15

Бие даагч гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх асуудалд ямар байр суурьтай оролцох талаараа мэдээлэл хийв. Мэдээллийнхээ эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Ерөнхийлөгч Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Онц ноцтой гэмт хэргүүдийг шүүх, прокурорын байгууллага хэрхэн шийдэж байгаа тухай УИХ нээлттэй сонсдог болох нь чухал. Мөнгө угаах, авлига авах гэмт хэргүүдийг хэрхэн шийддэг нь тодорхойгүй байдаг. Улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэргүүдийг УИХ дээр нээлттэй сонсож, шийдвэр гаргахад Нийтийн сонсголын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс энэхүү хуулийг дэмжиж байгаа гэлээ.

 

Тэрбээр, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнийг бид дэмжихгүй. Төр Монголын ард түмний тахилга шүтээнтэй холбоотой газар нутаг руу уул уурхайг оруулахгүй байх ёстой. Гацууртын орд 60 тонн алтны нөөцтэй. Оюутолгой энэ ордоос 30 дахин их буюу 1800 тонн алтны нөөцтэй. Ийм том орд байхад заавал соёлын үнэт өв агуулж буй уулыг ухах шаардлагагүй.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Энэ хуулийн төслийг маш нухацтай хэлэлцэх хэрэгтэй. Цэц үндсэн хуулийн манаачийн үүргийг гүйцэтгэж чадахгүй байна.

 

Ихэвчлэн улс төрийн захиалгаар ажиллаж байна. Тиймээс энэ байдлыг засах шаардалагтай.
ХХААЯ-наас Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа. Энэ маш зөв алхам. Монгол мал, түүнээс гарах бусад бүтээгдэхүүн бол байгалийн гаралтай цэвэр хүнс юм. Чөлөөт бүс дэх стандартын шаардлага хангасан мах 1 кг нь 20 мянган төгрөг байдаг. Тиймээс Халх голын чөлөөт бүсийг био хүнсний чиглэлээр байгуулахыг хүсч байна. Мөн Халх голын нутаг дэвсгэр нь газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой бүсэд ордог. Тиймээс зөвхөн мах, сүү төдийгүй газар тариалантай хослуулах боломжтой. Хамгийн гол нь ажил хэрэг болгох нь чухал.

 

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Бид ОХУ-аас эрчим хүч авч байна. Хэрэв энэ шугам тасрах юм бол Монгол Улс харанхуйлна. Учир нь Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах чадвар байхгүй. Тиймээс хараат бус эрчим хүчний системд шилжихэд дээрх хууль, тогтоолын төсөл томоохон үүрэг гүйцэтгэнэ. Одоо байгаа цахилгаан станцууд агаарын бохирдол их үүсгэдэг. Усан болон цахилгаан станц байгуулахад ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг. Гэхдээ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тохиолдолд эрчим хүчийг хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэхээс гадна байгаль орчинд ээлтэй. Монгол Улс усан болон салхин цахилгаан станц байгуулж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломж бий” гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтэх Ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ, Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой долоон баримт бичгийг ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байна. Эдгээрээс  Энержи ресурс Шинхуатай хийсэн гэрээ, Сүмитомотой хийсэн худалдааны компани байгуулах тухай гэрээ, Энержи ресурс, Эрдэнэс Тавантолгой компанийн хооронд байгуулах эрх, үүрэг шилжүүлэх гэрээ хамгийн чухал. Гэвч Ажлын хэсгийн энэ ажлыг гацаахгүйн тулд УИХ-д танилцуулна. 420 тэрбум ам.доллараар үнэлэгдэх Тавантолгойн ордыг ашиглахад Монгол Улс ямар өгөөж, ашиг хүртэх, 1.8 сая иргэний хувьцааг хэрхэх талаар бид судалж, иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд ажиллах болно” гэлээ.

 

П.Наран

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
teneguudèe boli ganbataraa chi ter xulxi namtraa tsegtse ta nariig xaraxàs uur xurj bn tevcheerd xiazgaar bi shuu
2015-06-15