Бизнес фестиваль ням гаригт болно
2015-06-15

“Бизнест ногоон гэрэл асаацгаая!” уриатай Бизнес эрхлэгчдийн парад буюу “Бизнес Фестиваль 2015” арга хэмжээ энэ сарын 21-ний ням гаригт болно.

 

Уг арга хэмжээ хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бизнес эрхлэгчдийн нэр хүнд, үйл ажиллагаа, аж ахуйн нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах, харилцагч, хэрэглэгч, түншийн холбоо, гишүүд хоорондын ажлын уялдаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх, аж ахуйн нэгж бүрийн бусдаас ялгарах дүр төрхийг илүү илэрхийлэх, тэдгээрийг хооронд нь танилцуулах, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

 

10 дахь удаагаа зохион байгуулагдах жагсаал  Төв цэнгэлдэх хүрээлэн –Энх тайвны гүүр – Чингисийн талбай гэсэн маршрутаар алхана.

Shuud.mn
Сонин хачин