АН аргагүй байдалд орж, МАН-ыг урьсан
2015-06-15

Гэрэл зургийг www.MPA.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэсэн талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. 

 

Тус бүлгийн ээлжит хурлаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн хэмээн бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд Үндсэн хуулийг зөрчсөн заалт орсон байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд Иргэд өөрийн өмчлөлийн газраа Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авахдаа үл маргах журмаар гэрээ байгуулах боломжтой гэсэн заалт оруулсан байна. Энэ нь иргэний аливаа хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна.

 

Гадаадын иргэнд 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх заалтыг эсэргүүцэж байна

 

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэд барьцаанд тавьсан эд хөрөнгөө буцаан авах санхүүгийн боломжгүй байгаа. Гэтэл барьцаанд тавьсан хөрөнгийн тухай маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр банк бус санхүүгийн байгууллагад шууд шилжүүлэн өгөх нь иргэдийг хохироох юм. Өнгөрсөн онд Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байсан. Уг хуулийн төсөлд газрыг гадаадын иргэнд 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх заалт оруулсан байсан. Энэ хууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул МАН-ын бүлэг эсэргүүцэж, хууль санаачлагчид нь буцаасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл энэ хуультай агаар нэг юм. Тиймээс МАН-ын бүлэг энэхүү хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үсэн.

 

Мөн Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуульд цэцийн гишүүн 70-аас доош настай байх, гишүүдийн цалинг Улсын дээд шүүхийн цалинтай адил хэмжээнд тогтоох, тэтгэврийн хэмжээг цалингийн 70 хувиар тогтоох зэрэг заалт оруулсан байна. Үндсэн хуулийн цэц зөвхөн Засгийн газар, УИХ-ын үйл ажллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. Тиймээс МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн цэц нь иргэний эрхийг хамгаалах маргааныг хянан шийдвэрлэдэг болох санал оруулна. Мөн Үндсэн хуулийн цэц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой маргааныг 60 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэж, УИХ-аар хянуулахад 60 хоног зарцуулдаг. Энэ хугацааг богиносгож, хариуцлагатай, шуурхай ажиллах ёстой” гэв.

 

Гацууртын ордын 34 хувийг төр үнэгүй эзэмших ёстой

 

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд төр 34 хувийг эзэмшихээр заасан байна. Өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зөв гэж үзсэн. Ингэхдээ Монгол Улсын байгалийн баялагийг ашиглаж байгаа тул Гацууртын ордын 34 хувийг төр үнэгүй эзэмших ёстой гэж үзэж байгаа.

 

Өөрөөр хэлбэл, ордын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв 34 хувийг үнэгүй эзэмшихийг зөвшөөрөхгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 6 хувьд хүргэх хэрэгтэй. Энэ болзлыг зөвшөөрсөн тохиолдолд Гацууртын ордыг ашиглахыг дэмжинэ. МАН-ын бүлэг уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нь зөв гэсэн байрь суурьтай байгаа. Хамгийн гол нь Монгол Улсын үндсэн эрх ашигт нийцсэн гэрээ, хэлцэл хийх хэрэгтэй” гэв.

 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг огцруулах асуудлыг хөндөх болно

 

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Анх хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь татгалзсан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бол гишүүдийн олонх нь дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийг санаачлагчид нь буцаах ёстой. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг горимын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр дахин санал хураалт явуулах горимын санал гаргасан. Тэгээд чуулганы хуралдаанд оролцоогүй гишүүдийг нэрсийн жагсаалтад оруулж, дахин санал хураалт явуулан, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

 

Энэ бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа тул УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлнэ. Мөн тухайн үед хуралдаан даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр тогтлоо. Манай бүлэг цалин, тэтгэврийн зээл болон малчны зээлийн хүүг бууруулах санаачилга гаргасан. Гэвч энэ асуудал өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн 532 тэрбум төгрөгийг арилжааны банканд 10 хувийн хүүтэй байршуулдаг. Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээс 3 хувь, арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүүгээс 6 хувь бага байна. Ингэснээр хүүгийн зөрүүнээс 32 тэрбум төгрөг алдаж байна. Тиймээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг огцруулах асуудлыг хөндөх болно” гэлээ. 

 

Мэдээллийн дараа тэд сэтгүүлчид сонирхсон асуултанд хариулт өгсөн.

 

-АН-ын бүлгээс мэдээлэл хийж "МАН засаг барьж байх хугацаандаа хэрэглээг дэмжсэн бодлого явуулсан.  Өөрөөр хэлбэл, иргэдэд хоёр  их наяд төгрөг тараасан. Харин АН  үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулж байна" гэж мэдэгдлээ. Энэ талаар? 

- МАН-ын явуулж байсан бодлого зөв байсан гэдгийг ард иргэд хүлээн зөвшөөрдөг. Бид хэрэглээг дэмжиж үүгээрээ эдийн засгийнхаа өсөлтийг бий болгож байсан. Хэрэглээгээр дамжиж аж ахуй нэгжийн  орлого нэмэгдэж, энэ хэрээр ажлын байр бий болж, баялаг бүтээгддэг байсан. Тэр үед эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол өнөөдөр 4 хувь болтлоо 4 дахин  буурсан. 

 

-Төсвийг хумих, хөрөнгө оруулалтыг зогсоох нь бүтээн байгуулалтыг зогсоох юм биш үү?

-АН аргагүй байдалд  орж МАН-ыг  засагт хамтрахыг урьсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Хамтраад  юу  хийж бүтээх вэ гэдэг  зарчмын асуудал хөндөж,  5 зүйл заалт бүхий гэрээнд хоёр талаас  гарын үсэг зурсан. Сүүлийн үед гацаах гэдэг үг их сонсогдох боллоо. Хамтарсан гэдэг нь аливаа хууль бус  зүйлийг нүдээ аниад өнгөрөөхийн нэр биш. Буруу зүйлийг хэлж, засах нь бидний үүрэг.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Чамд:
Тэр мөчийг хүлээж байгаа үхчихэв дээ
2015-06-16
зочин:
Хонины арьс нөмөрчихвөл хонь гэж андуурна гэж боддогоо болилдоо
2015-06-16
Батэрдэнэ:
12 оны сонгуулиас хойш засагт орох гэж яаж шүлэнгэтэж гуйж явлаа. Ийм хурдан мартчихдаг юм байх даа. Ингэж олон юм хуцаж байхаар чаддаг юм бол засгаас гарчихаач. Чадахгүй л дээ.
2015-06-15
zochin:
Hamtarna gdg ni eh orniihoo erh ashgiig husurduulj AN iin huuligui ideechdiig dabraaba gsn ug bish.bolohgui bol hayad zasgaas gar
2015-06-15
Зочин:
АН эргүү биш энхийн цагаан тагтаанууд тээ?
2015-06-15
Зочин:
МАН ын хэдэн эргүү коммунистууд одоо бүр биднээс илүү аврагч байхгүй юм аятай ярьж байх чинь вэ. Та нар юу хийсэн улс вэ. АН гэж жинхэнэ дайсан шиг юм л яриад байх юм. Адилхан л Монголчууд биз дээ. Битгий ингэж өөрийнхөө толгой дээр байгаа өвсийг харахгүй хүний толгой дээр байгааг шүүмжлээд бай. Та нар бол нэг их дээрдэхгүй амьтад шүү дээ яс юман дээрээ. МАН төрдл байхдаа мөн ч их хагартлаа баяжсан даа. Бямбацогт чиний улс төр гэж юу байсан юм. Чи муу арьс Энхбаярын үед баруун аймгийн бүх тэндэрийг авилгадаж авч хэдэн халтар цаастай болоо биз. Ард түмнийг юу ч мэдэхгүй гэж бодоогүй биз дээ.
2015-06-15
зочин:
Хонины арьс нөмөрчихвөл хонь гэж андуурна гэж боддогоо болилдоо
Зочин:
Эрдэнээс сайн ухуул, Алтанхуягаас хамаагүй их зүйл гарч ирнэ дээ. Тэр мөчийг үнэхээр их хүсч байна.
2015-06-15
Чамд:
Тэр мөчийг хүлээж байгаа үхчихэв дээ
Zochin:
Эрдэнэ гэж нөхрийг бушуухан зайлуулахгүй бол, бүхэл бүтэн дүүрэг, салбарын асуудал дууслаа.
2015-06-15
Зочин:
kkk yoostoi zuuv kellee kkk. AN um ma ni bad mi kum kkk
2015-06-15