Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2015-06-15

XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууны хөгжмийг зохиосон Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав агсны төрсөн өдөр өнөөдөр болж байна.

 

Тэрбээр амьд сэрүүн байсан бол өдгөө 88 насыг наслах байлаа. Түүний дурсгалыг хүндэтгэн Улсын Филармонийн үе, үеийн уран бүтээлчид, XX зууны манлай дуу "Халуун элгэн нутаг" дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.

 

Энэ үеэр Улсын филармонийн уран бүтээлчид симфони найрал хөгжмийн хамт “Халуун элгэн нутаг” дууг эгшиглүүлсэн байна.

 

Түүнчлэн, яг одоо түүний том хүү Н. Бүтэнбаярын Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар 25 жил ажилласанаа тайлагнасан "ӨНӨ МӨНХИЙН ЭГШИГЛЭН" тоглолт ДБЭТ-ын тайзнаа болох гэж байна.

 

Тоглолтод Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжав, Ж. Чулуун, Д. Баттөмөр, Ф. Шуберт, П.И. Чайковский, И. Брамс, И. Штраус, Ф. Сунне. Ж. Гершвиний уран бүтээлүүд болон түүний өөрийн зохиосон дуунууд эгшиглэнэ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин