Хилэнцийнхэнд амжилт авчирна
2015-06-16

Өнөөдрийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь (3/21-4/19)

Аюултай хүнд өдөр. Ямар нэг ойрын хүнтэйгээ харилцаа тань тасарч мэднэ. Жижигхэн маргаан, үл ойлголцол нь таныг эргэн харамсахад хүргэнэ. Ажил дээрээ төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байхад хэн нэгэн таниас урьдаж хийх болно. Хамт олон эсвэл ойр дотныхонтой харилцахад хүндрэлтэй болсноор эрүүл мэнд тань тавгүйрч магадгүй. Хэн нэгний гүтгэлгээр хэл аманд орж болзошгүй тул хийж байгаа зүйлдээ анхаарал болгоомтой байхыг одод танд зөвлөж байна.

 

Үхэр (4/20-5/20)

Өөрчлөлт авчрах өдөр. Өнөөдөр энэ ордны эрчүүдийн амьдралд том өөрчлөлт гарах төлөвтэй. Мөн та өрсөлдөгч нартайгаа зөрчилдөж болзошгүй. Апивааг эргэцүүлэн бодоход их таатай өдөр бөгөөд аль болох ганцаараа байхыг хичээгээрэй. Хайртай хүнийхээ сэтгэл санааны байдлаас хамааралтай болохоос сэрэмжил. Энэ ордны эмэгтэйчүүд төрийн байгууллагад хандах, дарга удирдлагадаа ахуйн асуудпаар санал хүсэлт тавихад тохиромжтой. Зөнтэй зүүдлэх тул биелэнэ гэж хүлээ.

 

Хамтатгах (5/21-6/21)

Сэргэлэн цовоо өдөр. Шинэ болон ухаалаг санаа бодлууд таны толгойд амархан орж ирнэ. Магадгүй энэ өдөр шинээр эхлэх ажлын тань тухай хэн нэгэн муу зүйл хийхийг оролдох боловч, сайн санаат хамтрагчийн мэдээлснээр хорлолт амжилтгүй болно. Гэвч танд хэд хэдэн идэвхитэй алхам хэрэгтэй байна. Санхүү мөнгөө захиран зарцуулахад хүндрэлтэй байх аваас ухаалаг зандаа хөтлөгдөн энэ хүндрэлээс төвөггүй гарна. Хайртай хүнтэйгээ оройг зугаатай өнгөрөөж, ходоодондоо аюул багатай хүнсний бүтээгдэхүүн хоолондоо хэрэглээрэй.

 

Мэлхий  (6/22-7/22)  

Идэвхгүй, бясалгах хоёр хандлагатай өдөр. Эрэгтэйчүүдэд ашигтай ажил санал болгох боловч үр дүн нь хурдан гарахгуй учир мөнгийг хүлээх шаардлагатай болох нь. Эмэгтэйчүүд нь өөрийнхөө эргэлзээ ба айдсыг ялж чадна. Өөрийнхөө тухай төсөөллийг ноцтой өөрчлөхөд энэ өдрийн үйл явдал нөлөөлнө. Бүх хэрэггүй холбоогоо таслах хэрэгтэй. Өнөөдөр эртний найзтайгаа эсвэл эсрэг хүйстэнтэйгээ уулзахад таатай мөн алга болсон зүйлээ олно. Магадгүй гэр бүл дэх асуудлаа нааштайгаар шийдвэрлэнэ.

 

Арслан (7/23-8/22)  

Өөрчлөлтийн өдөр. Ажил маш их байна. Хотын нөгөө зах руу нүүх, пүүсийнхээ үйл ажиллагааг өөрчлөх, магадгүй пүүс хаагдаж энэ тухай хэлэхдээ “мартах” гэх мэт өөрчлөлтүүдэд бэлэн бай. Гэр бүлийн тааламжтай байдал нь таны ирэх долоо хоногийн ажлын эерэг байдлыг бий болгоно. Таны хүсч байгаа болон боломжит байнгын хэлбэлзлээс үүдэн зарим нэгэн зарлага гарч болно. Өөрөөр хэлбэл, таны орлогоос давсан зарлага үүсч мэднэ гэсэн үг. Бүү сандар. Шинэ нөхцөл байдалд та зохицож чадна. Харин бүх зүйлд бэлэн бай.

 

Охин (8/23-9/22)    

Амьдралын эрч хүч улам нэмэгдэх тул таны хувийн амьдралд эерэгээр нөлөөлөх магадлалтай. Улмаар та эргэн тойрны хүмүүст өөрийн тухай зөв сэтгэгдэл төрүүлж чадна. Өнөөдөр шинийг бүтээх энерги сансраас ирнэ хэмээн од гарагс зөвлөжээ. Нэр хүндээ өсгөх, зорилгодоо хүрэхэд тань туслахад бэлэн байна. Таны гомдлоо амархан мартдаг зан дайснуудыг амархан буулгаж авахад тустай.

 

Жинлүүр (9/23-10/22)  

Үдээс өмнө бүх зүйл сайн сайхан байх бололтой. Идэвхгүй байдал гаргаж, үймээн самууныг дэгдээх шаардлагагүй. Ингэж чадваас төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэж чадна. Зөвхөн өнөөдөр бүх чухал ажил хэрэг, төсөл төлөвлөгөөгөө эхлүүлэх хэрэгтэйг од гаригс зөвлөж байна. Гэвч эцсийн үр дүн ашиг орлого, зарлага, таны хичээл зүтгэл, сэтгэл санаанаас шалтгаалах болно. Үдээс хойш дотны хүмүүс, найз нөхөдтэй ямар ч шалтгаан шалтаггүйгээр бага зэргийн маргаан мэтгэлзээнд орж болзошгүй.

 

Хилэнц (10/23-11/21)   

Ажил хэргийн уулзалтанд амжилт авчрах өдөр. Ямар нэгэн шинэ зүйл эхлэх хэрэггүй. Түүний оронд хуучин бичиг баримттайгаа зууралдаарай. Гэхдээ зарим зүйлийг хэтрүүлэхээс сэрэмжил. Эс тэгвэл энэ нь ирээдүйд санхүүгийн болон хувийн асуудал үүсгэхээс гадна таны цаашдын амжилтанд сөргөөр нөлөөлөх болно. Ихэнх хүмүүсд санхүүгийн асуудал мөн удирдлага, хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрнэ. Гэхдээ бусад ажил тань урагштай байна. Өдрийн хагаст хачирхалтай нөхцөл байдалд хүрч болзошгүй.

 

Нум (11/22-12/21)   

Гэр бүлийн ахмад гишүүний хэн нэгэнтэй маргаанд орох магадлал их байна. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж хамгийн хүнд хэцүү асуудлуудыг ч гэсэн уужуу ухаан, авхаалж самбаа гарган шийдэх хэрэгтэй. Тэвчээртэй байдал, зөв харилцааны ачаар та хүнд байдлыг зөөлрүүлж чадна. Өдрийн сүүлчид бие тавгүйрхэж сэтгэлийн хямралд орж болзошгүй.

 

Матар (12/22-1/19)   

Сансраас эрч хүч, энерги хүлээн авч идэвхтэй, эрч хүчтэй бүтээлч байх өдөр. Хувь заяаны сайн, муу гэнэтийн эргэлтүүд тохиолдож болзошгүй. Эрч хүчтэй байдал нь бүх хүчээрээ идэвхтэй ажиллах боломжийг танд олгох боловч байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүн саймгүй байх бололтой. Ажил хэргийн холбогдолтой баримт бичиг, үнэт цаас, бэлэн мөнгө болон үнэт зүйлстэй харьцахдаа маш болгоомжтой байгаарай. Хамгийн муу асуудлууд эд бүхэнтэй холбоотойгоор гарч ирэх болно. Тухайлбал алдаж үрэгдүүлэх, хулгайд алдах, гал түймэр болон байгалийн гамшигт өртөн алга болох магадлал өндөр байна.

 

Хумх (1/20-2/18)   

Сөрөг хандлагатай өдөр. Та өнөөдөр хичнээн их хүчин чармайлт гаргасан ч үр дүн нь санасанд хүрэхгүй байх бололтой. Шинэ хүмүүстэй танилцах хэрэггүй. Өнөөдөр гадуур гарч хэн нэгэнтэй уулзаж болзсоны хэрэггүй, бусадтай аль болох бага харьцах хэрэгтэй. Таны гэнэн итгэмтгий зан зорилгодоо хүрэхэд чинь саад болоод байна.

 

Загас (2/19-3/20)

Идэвхитэй өдөр. Бүх үйл явдал хурдан, бас урьдчилан таахын аргагүй өрнөх болно. Дунд үеийнхний төлөөлөл гэр бүлийн ахимаг болон бага насныхны бүх асуудлуудыг өөр дээрээ хүлээн авах тул урьдчилан тооцоолоогүй зардлаас улбаалж материаллаг байдал дордоно. Санаа муут, дайсагнагчийн далд явуулгад өртөж магад. Удахгүй та, үйл явдлын сөрөг өрнөлийг тодорхой харах болно.

 

Shuud.mn
Сонин хачин