Олимпод бэлтгэх ажлын хэсэг хуралдав
2015-06-16

 

"Рио-2016" олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан ЭМСЯ-нд болов. Хуралдааныг ажлын хэсгийн дарга, ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатар удирдан, хуралд МҮОХ, Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын паралимпийн хорооны гишүүд оролцжээ. Хуралдаанаар "Рио-2016" олимпийн ба паралимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн ба олимпийн наадамд бэлтгэх стратеги төлөвлөгөө, "Олимп хөгжил” сан, үндэсний шигшээ багийн асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна.

 

"Рио-2016" олимпод оролцон Монголын баг тамирчид Япон улсад бэлтгэл сургуулилтаа базаахаар болсон билээ.

Shuud.mn
Сонин хачин