Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2015-06-16

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар ойн түймэр гарсныг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 47 иргэн, нийт 71 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

Мөн аймгийн Баруунбүрэн сумын Ирэн багийн нутаг “Хүүшийн-Ар” гэдэг газар энэ сарын 13-ны өдөр гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, орон нутгийн 34 иргэн нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурамд оруулжээ.

 Харин Сүхбаатар сумын Хонгорморьт багийн нутаг “Хулгайчийн булаг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж түймрийг унтраагаад байна. Он гарсаар улсын хэмжээнд нийт 169 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгджээ.

Shuud.mn
Сонин хачин