“Чингис хаан” нисэх буудалд транзит заал барина
2015-06-16

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт ирэх оны долоодугаар сард манай улсад зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит заал барихаар болжээ. Мөн зочдын танхимыг өргөтгөн, тохижуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.

 

Энэ уулзалтын үеэр 4500-5000 зочид төлөөлөгчдийг хүлээн авч, үдэн гаргах бөгөөд олон улсын ирэгчдийн танхимыг өргөтгөх, явагчдын транзит танхимыг шинээр байгуулж, зорчигч үйлчилгээний терминалын барилгын багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг хийснээр одоо байгаа талбай 2.3 дахин нэмэгдэх аж.

 

АСЕМ-ын уулзалтад оролцохоор 51 улсын төлөөлөгч, тэдгээрээс 39 улсын төрийн тэргүүн өөрийн агаарын хөлгөөр ирэх урьдчилсан мэдээлэлтэй байна.

 

Shuud.mn
Сонин хачин