Та зуны аяллаа төлөвлөсөн үү?
2015-06-16

Та энэ зун гэр бүлийнхэнтэйгээ хаана амрахаа төлөвлөж амжсан уу? Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахаар шийдсэн бол бид танд дэлхийд цөөхөн байдаг, манай улсын бахархал болсон Энергийн төв рүү аялахыг санал болгож байна.

 

Дорноговь аймгийн төв, Сайншанд хотоос урагш 38 км-т байрлах Хамрын хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилын уулын 3 хийдийн нэг, түүний аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. 

 

Тэртээ 1821 онд байгуулагдсан энэ хийд нь Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхэрийн гэсэн 4 хэсэгтэй. Ихэнх нь төвд, монгол хийцийн сүм дугануудтай. 

 

 

Зүүн хүрээнд нь ноён хутагт голлон суудаг байсан ба энд Лаврин сүм, Авга дацан, хүүхдийн дацан сургууль, номын сангаас гадна Хамбын, Лам нарын, Шүтээний, Номчийн аймгуудтай байжээ. Энд IV ноён хутагт Жамъян Ойдовжамц, VI ноён хутагт Лувсандондов нарын шарилын сүм байсан хийгээд Лаврин сүмд ноён хутагт Данзанравжаа болон дараах хутагтууд амьдран сууж байв.

 

 


Хамрын хийдэд Амаагийн гандай эргэх, цам гаргах, маань хөгжөөх зэрэг шашны зан үйл байнга болдог мөн ноён хутагтын алдарт “Саран хөхөөний намтар” жүжгийг жил бүр найруулан тавьдаг байжээ. 

 

Хамрын хийдийн орчим дагын ёсны жарз бясалгал хийдэг арваад агуй, нутгийн ардууд хутагтын адисласан ус хэмээн нэрлэдэг ноён хутагтын гаргуулсан худаг бий. Энэ худгийн усыг тэрээр ходоод, элэг дотор эрхтнийг эмийг арилгахад тустай хэмээн “Рашаан булаг хэмээх адистай усны судар оршвой” гэдэг номондоо бичжээ. 

 

 

Хамрын хийдэд очсон хүмүүс ар гэрийнхэн, найз нөхөд рүүгээ утсаар ярьж энерги дамжуулдаг гэлцдэг. Далайн түвшнээс 872 метрийн өндөрт байх дэлхийн энергийн төв хүйс болсон овоонд гарах нь “Шамбалын орон” дахь аяллын чухал хэсэг билээ. Энэ газар өөрөөсөө маш их энерги ялгаруулж, цацдаг гэж яригддаг билээ.

 

 

 

 

Мөн Сайншанд хотод байрлах 'ДАНЗАН РАВЖАА'' музейг 3D хэлбэрээр үзэх боломжтой болжээ. "Данзан равжаа" музей бол урьдын Өвөрбаясгалант Хамарын хийдийн Гэгээтний нандин хэмээх "Үзмэрийн сүм" эдүгээ цагт сэргээн байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж буй болно. Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Д.Данзанравжаагийн энэхүү музей дахин сэргээгдэж 1991 оны 7 сарын 10-нд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод албан ёсоор нээлтээ хийж, 2008 онд музейн шинэ барилга ашиглалтад орж, Одоо Ноён хутагтынхаа өв соёлыг монгол түмнээ түгээсээр байна. 

 

 

Байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалт хийдээр зочлох таны аяллыг илүү тав тухтай байлгахын тулд бид Дорноговь аймгийн Сайншанд хотын төвд байрлах шинээр байгуулагдсан Хур Говь зочид буудлыг санал болгож байна. Зочдынхоо тав тухтай байдлыг бий болгохын тулд энэ зочид буудал нь халуун хүйтэн ус, өглөөний цай, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээ, гадна дотор машины зогсоол гэх мэт бүхий л үйлчилгээг үзүүлж байна. Мөн зочид буудлын нэг давхарт байрлах Saint Hill ресторанд хотын дээд зэрэглэлийн ресторануудын амтат хоолыг амтлах боломжтой. Оройдоо тус рестораны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, дууны сангаар баяжуулсан караоке өрөөнүүдэд амралтаа өнгөрүүлэх боломжтой юм.

 

 

 

Харин PC mall-ийн наадмын урамшуулалт худалдааны 4 азтаны нэг болсноор хэрэглэгч та гэр бүлийнхнийхээ хамтаар энэ бүх үйлчилгээг үнэгүй авч, гэр бүлийнхээ хүнийг баярлуулах, зуныхаа амралтыг үнэгүй маш тав тухтай өнгөрүүлэх боломжтой болно.

 

Хэрэгцээт бараагаа аваад бэлгээ ав, дээрээс нь зуны аяллаа ч сайхан өнгөрүүлчихнэ. Та цүнхтэй хувцасаа аваад гар, бид бусдыг нь зохицуулья.

 

 

 

Утас:75753535

 

Вэбсайт: http://www.pc-mall.mn

 

Фэйсбукхуудас: www.facebook.com/pcmallofficial

Shuud.mn
Сонин хачин