Хот байгуулалтын салбарт Оросын институттай хамтарна
2015-06-16

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Оросын Холбооны улсын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “Гипрогор” институтын Ерөнхий захирал Грудинин Михаил Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.


Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат –Үүл “Юуны өмнө хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хөгжлийн эхний 5 ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад ОХУ – ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “Гипрогор” институт чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон дурьдах нь зүйтэй. Нийслэл “Гипрогор” институт хоорондын хамтын ажиллагаа нэг хэсэг тасалдсанд харамсалтай байна. Ийнхүү хамтын ажиллагаагаа дахин сэргээж, улам бэхжүүлэн ажиллах гэж байгаадаа таатай байна” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  “Гипрогор” институтын Ерөнхий захирал Грудинин Михаил Юрьевичийг “Нийслэлийн Хүндэт тэмдэг”, тус институтын Ерөнхий экологич Фадеев Олег Николаевичийг “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Мөн бусад төлөөлөгчдөд нийслэлийн 375 жилийн ойн медаль гардуулав.

 
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр “Гипрогор” институтын Ерөнхий захирал Грудинин Михаил Юрьевич нар нийслэлд Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу талууд хот байгуулалт, архитектурын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хот орчны ээлтэй байдлыг бий болгож хөгжүүлэхүйц хамтарсан төслүүд боловсруулах, мэдээллийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн хотуудын удирдлагын механизмыг боловсронгуй болгох, нутаг дэсвгэрийн хөгжлийг төлөвлөх талаар санал, мэдээлэл, туршлага солилцох, хөрөнгө оруулагчдыг татахад чиглэсэн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zaluu:
Amjilt husie
2015-06-16