Ц.Нанзаддорж хэний халаасны хүн бэ?
2015-06-16

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг буцаан томилсон байна.  Өнгөрсөн хавар Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч тэрбээр  шүүхийн шийдвэр  гэх гоё хамгаалалттайгаар Төрийн өмчийн хороонд эргэн ирж байгаа юм.

 

 

Ц.Нанзаддорж нь өмнө Төрийн өмчийн хороонд олон жил Өмч хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан хүн. Мөн Төрийн өмчийн хорооны даргаар хоёр ч удаа томилогдож, хоёр удаа халагдаж байсан хувийн түүхтэй.

 

Гэвч түүнийг халах бүрт буцаад Төрийн өмчийн хороонд том дарга болоод хаалгаар нь ороод ирдэг шалтгааныг нь ард нь байгаа хэн нэгэн том даргатай холбон тайлбарлах хүмүүс байна.

 

Ц.Нанзаддорж нь шударга, төрийн албан хаагч мөн үү гэвэл бас ч тийм цагаан “гар”-тай хүн биш бололтой. Одоогийн УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байх үеэс Төрийн өмчийн хороонд ажиллаж эхэлсэн Ц.Нанзаддоржийг  өмч хувьчлалаар багагүй баяжсан, “чимээгүй баян” гэж улс төрийн хүрээнийхэн тодорхойлох юм билээ. Тиймээс ч түүнийг З.Энхболдын хүн гэж улс төрийн хүрээнийхэн хардацгаадаг.   Тодруулбал, 1996-2011 он хүртэл тус байгууллагад Монголд явагдсан өмч хувьчлалыг гардан хийсэн гол хүн бол Ц.Нанзаддорж гэж хэлж болно.  

 

Ц.Нанзаддоржийг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг эзэмшдэг байсан, тэрбээр банкны энэ хувьцааг бэлгэнд авсан  байж болзошгүй гэх  хардлага ч зарим сонин хэвлэлээр цацагдах нь бий. 

 

Үнэндээ ч  төсвийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагч банкны 49 хувийг худалдан авах бэл, бэнчин хаанаас байх вэ дээ. Мөн хуудуутай хувьчлал болгоны ард нэр нь сонсогддог Д.Сугартай хамтран   90 гаруй км төмөр замын асуудлыг шийдэхдээ  авлига авсан байж болзошгүй гэж зарим хүмүүс одоо ч хардсаар байдаг юм билээ.  Өөрөөр хэлбэл,  Дорнод аймаг дахь Улаанбаатар тө­мөр замын Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх төмөр зам 1999 онд оросуудаас хүлээж авахад 131 км байжээ. Харамсалтай нь хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг 34 км төмөр зам болон салаа зам, суман шилжуүлгийг нь хуулан авч, 82 вагон буюу 4858 тонн төмөр замын рейлс, бэхэлгээг сэлбэгийн журмаар ОХУ-ын хил Борзоор гарган Салхит өртөө руу ачуулсан байдаг.  Ингээд 93 км төмөр зам үлдсэн бөгөөд үүнийг  ашиглаагүй удсан учраас  ТӨХ “акт” тавьж хувьчилсан бөгөөд ингэхдээ улсын бүртгэлд бүртгүүлээд 10-аадхан хонож байсан “Бүрхээст хайрхан” компанид төмөр замыг хаягдал материал болгон өгсөн нь ийн хардах шалтгаан болдог юм байна. 1996-2000 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд 928 аж ахуйн нэгжийн 46,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хувьд шилжүүлсэн гэх тоо баримт байна.

 

Аж ахуйн нэгжүүдийн хувьчлалд үнэгүйдүүлэх арга өргөн хэрэглэсэн, хөрөнгийн дахин үнэлгээ хийгээгүй, хувьчлалын бэлтгэлийг зохих түвшинд хангаж байгаагүй, өр, авлага үүссэн шалтгаан нөхцлийг шалгаж баталгаажуулах ажлыг үндсэнд нь орхигдуулсан, энэ талаар холбогдох хороо, яам бага анхаарч байсан зэрэг шалтгааны улмаас хувьчлагдах хөрөнгө үнэгүйдэх, төрийн ажилтнууд хувьчлалд хувийн сонирхолоор хандах боломжийг бүрдүүлж өгсөн гэж хоёр жилийн өмнө Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргасан байдаг. Энэ бүхнийг хамгийн сайн мэдэх, төрийн өмчийг хэн яаж, хэнд хэрхэн  хувьчилсан гэх  бүх нууцыг мэдэх амьд архив бол Ц.Нанзаддорж.

 

Тиймээс ч түүнээс айсан уу, эсвэл түүнд албан тушаал өгөх өртэй байсан уу, эсвэл хэн нэгэн даргатай халаас нэг үү,  ямар ч байсан Ц.Нанзаддорж гэгч хүн Монголын төрд гурван нүүртэй хүн бололтой.

 

Хамгийн сүүлд гэхэд Хадгаламжийн банк, “Говь”, Улсын циркийн хувьчлалыг хуудуутай болсон гэж олон хүн үздэг. Үүнийг гардан хийсэн хүн мөн л Ц.Нанзаддорж. Үнэндээ өнгөрсөн хугацаанд Монголын төр хонио чононд хадгалуулсаар ирсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Өнөөдөр дахиад л хоттой хонио чононд хадгалуулахаар өглөө. Энэ бүхний цаана хэний ямар эрх ашиг нуугдаж байгаа бол?

 

Эх сурвалж: News.mn /Б.ХОНГОРЗУЛ/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene ajlaar mergeshsen turiin bolobson khuchin shtei. Ene khuntei ene ajlaar margakh khun mongold barag baikhgui .turin mergeshsen bolobson khuchniig khalj baigaa zasgiin gazrin terguun l buruutai shtei durtai tsagtaa turiin mergeshsen bolobson khuchniig khaldag zasgiin gazriin buruu shuukh zub shuusen baina
2015-06-27
Зочин:
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг үнэгүй хувьчилж авсан хүн дээ
2015-06-17
zochin:
ooriin ni huselteer choloolloo geed bicheed baigaagui bil uu oilgomjgui yum a
2015-06-16
uneniig helii:
D.Sugar,N.Jantsan 2-n hun shdee,Bugd tsetsiin gishuud.............
2015-06-16
Зочин:
Mongold ter tusmaa Huuliin baiguulgad mash tom Mafi erchimtei uil ajilgaa yavuuldag.gehdee ene baidal tun udahgui tsegtserne gedegt itgeltei bn.ene hun ter mafigiin gar hul ni shuu dee.shalgahad l notlogdono.
2015-06-16
Зочин:
Эд нар багшийн дээдийн урд байсан сэтгэцийн эмнэлэг наркологийн барилгыг ягаан тасалбараар авсан хумуусээс хуурж аваад асар том барилга болгосныг шалгавал их юм гарнаа
2015-06-16
Зочин:
Эд нар сэтгэцийн эмлэгийг хууран мэхэлж аваад асар том барилга барьсан байгаа энийг шалгах хэрэгтэй
2015-06-16
Зочин:
Ажлаасаа халагдсан хүнийг шүүхийн шийдвэрийн дагуу гэж хууль бус тавиад тун удалгүй өөрийн хүсэлтээр чөлөөлсөн. Одоо тэгээд шүүхийн шийдвэрийн дагуу ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэлгүй шууд тавьж.
2015-06-16
Зочин:
nanzaddorj uuriig ni yamar zuil ruu naad humuus ni mulhej baigaag medrehgui tiim l teneg hun yum baih da
2015-06-16