”Эрдэнэт”-ийнхэн хяналтын хуудсаар өөрсдийгөө үнэлэв
2015-06-16

“Иргэн бүр-эрсдэлгүй орчинд” сэдэвтэй сарын аян өрнөж буй. Уг аяны нээлтийн үеэр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, химийн хорт болон аюултай бодисын 4-р агуулах, шатахуун түгээх станцыг “Хяналтын хуудас”-аар үнэлэх дадлага ажлыг сургалт семинарт оролцогчидтой хамтарч хийлээ.

 

Дадлага ажилд оролцож буй иргэд Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналтын хуудсыг ашигласнаар хяналт шалгалт ил тод, шалгагч болон шалгуулагч хоёр тал ижил түвшинд ажиллах боломжийг олгох.

 

Аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаанд дарамт шахалтгүй, зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгч ажиллаж байгааг сайшааж байв.

Shuud.mn
Сонин хачин