Өдөрт 3-5 хүүхэд осолд өртөж байна
2015-06-16

БГД-ийн нутаг Сөүлийн гудамж, ТЗУГ-ын хойд замд Т.Ист маркийн  автомашины жолооч Б нь Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 3 настай эмэгтэй Т нарын 2 хүүхэд гэмтжээ.

 

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Өдөрт дунджаар 3-5 хүүхэд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах явдал гарч байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн хувьд эцэг эхтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах явдал нь хүүхдийг осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байгааг Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Л.Амаржаргал анхааруулж байна. 

 

Урин дулаан амралт зугаалгын цаг эхлэж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул хүүхдийг аливаа эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх, томчуудын үүрэг оролцоо, хараа хяналт чухал. Хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын суудал, хамгаалах бүсний тохируулагчийг заавал хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хараа хяналтгүйгээс боллоо гэж хуцаад байх юмаа. хүүхэд явсаар байгааг харсаар байж хурдаа сааруулдаггүй жолоочийн буруу ш дээ. эртээд сансарт 33 дугаар байрны баруун талын хорооллын замаар нэг навсархай машинтай нөхөр галзуу юм шиг давхиж байсан. хороолол дотор 20 км-ээс илүү хаазлаж болохгүй гэдэг жолооны дүрмийг мэддэггүй тийм мэтийн хүн сүгнүүд олон хүний аминд хүрч байна шүү дээ.
2015-06-16