Эх нялхаст 7.2 саяын тоног төхөөрөмж гардуулна
2015-06-17

09:00 цагт  МУИС-ийн Хууль зүйн сургуулиас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт 7.2 сая төгрөгийн эмчилгээний тоног төхөөрөмж гардуулна.

 

10.00 цагт ХӨСҮТ, нийслэлийн Өргөө амаржих газрын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

 

11:00 цагт Даатгалын компаниуд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдсэн  Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран Санхүүгийн зохицуулах хорооны 207 тоотот хэвлэлийн бага хурал хийнэ.

 

11.00 цагт “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд Монгол Улс, БНСУ-ын зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагууд хамтран ажиллах “Харилцан төлөөлөгчийн гэрээ”-нд гарын үсэг зурж, сэтгүүчдэд мэдээлэл өгнө.

 

11:00 цагт "Монгол ньюс" мэдээлэлийн төвд "Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо" Зүүн хойд Азийн чуулга уулзалтын талаарх мэдээлэлийг сэтгүүлч та бүхэнд хүргэж хэвлэлийн хурал хийнэ.

 

11.00 цагт ХХАА-н дэд сайд Б.Батзориг "Цэнхэр сав"-ны асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 


12:00 цагт  “Улсын их дэлгүүр” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагуудын хууль бус ажиллагааны талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.


12:30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхий сайдын зургийг шатааж, сор залсан талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд тайлбар хийнэ.

 

15:00 цагт "Хѳгжил - Ардчилал" ТББ-aac цуврал болгон зохион байгуулж буй нээлттэй хэлэлцүүлэгт  МУИС-ийн хууль зүйн сургуулийн эрх зүй судлалын тэнхмийн багш, хууль зүйн доктор, дэд профессор О. Мѳнхсайхан “Ардчиллын үнэт зүйлс” сэдвээр илтгэл тавина.

 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, гастроэнтерологийн холбоо, Америк, Тайвань, Солонгосын профессоруудын хамтарсан олон улсын хурал  АШУҮИС-ийн оюутны соёлын төвд эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин