Баруун бүсийн 200 залуу чуулна
2015-06-17

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг аймгын нийт 200 орчим залуус чуулахаар болжээ.

 

“Нутагтаа сайхан амьдарцгаая”  уриан дор зохион байгуулагдах уг чуулганыг  Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын Залуучуудын Холбоо, Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо,  Баян-Өлгий аймаг дахь Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага хамтран зохион байгуулж байна.

 

Чуулган энэ амралтын өдөр буюу зургаадугаар сарын 20,21-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд болно.

 

Чуулганаар бүс нутгийн залуучуудын санал санаачлагыг нэгтгэн хүний хөгжлийн илтгэлд тусгах аж. МөнТөрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтанд оруулах гэнэ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин