Сүхбаатар МАН-ынх, Чингис АН-ынх юм биш үү
2015-06-17

 

Ардчилагчид төрийн эрхийг атгасан дөрвөн жилдээ олон шидийг үзүүлэх бололтой. Тэр дундаа нэр сольж, элийрэх нь илүү их хүрээг хамрах нь. 2013 онд Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж, Чингис болгосон. Сүхбаатарын хөшөөтэй Чингисийн талбай. Эсвэл Чингисийн хөшөөтэй ордны урд хэсгийг л Чингис хэмээн нэрлэсэн ч юм уу, ойлгомжгүй.

 

Үүний дараахан Хэнтий аймгийн Иргэдийн хурлынхан шийдвэр гаргаж, Өндөрхаан хотоо “Чингис” болгосон. Чингис хотод Тэмүжин нэртэй хороолол барьж, элийрэл цааш үргэлжилсэн.

 

Харин сүүлийн үед Сүхбаатарын одонг Өгөдэй хааны одон болгоно гэсэн яриа газар авав. Сүхбаатарыг ад үзэх компанит ажил явагдаж байгаа юм уу, хаашаа юм. Эсвэл Сүхбаатар МАН-ынх, Чингис АН-ынх юм уу. Тэгвэл АН-ынх түүх 1990 оноос бус тэртээ XIII зуунаас эхлэх ёстой бус уу. Өдгөөгийн АН-ын үндэс суурийг Чингис хаан XIII зуунд тавьсан гэдэг ч юм уу. Ямар нь ч байсан Сүхбаатарыг ад үзэж, Чингисийг тахин шүтэх их аяныг АН-ынхан эхлүүлсэн бололтой. Тиймдээ ч шийдвэр гаргах эрхтэй байгаа дөрвөн жилдээ амжуулж, Сүхбаатар гэсэн нэртэй болгоныг өөрчилж, Чингистэй хамаатуулах нь. Нэг л өдөр Сүхбаатар аймгийн нэрийг өөрчилж, Зүчи, эсвэл Цагаадай гэж нэрлэнэ гэвэл гайхах зүйлгүй.

 

Нэрээ өөрчлөх одон “Сүхбаатар”-аар дуусахгүй бололтой. Алдарт эхийн одонг “Өэлүн эхийн одон” гэж нэрлэх гэнэ. “Чингис хотын Өэлүн эхийн одонт ээжүүд”..., “Өэлүн эхийн одон гардуулах ёслол Чингисийн талбайд”...гэх мэтээр л цааш үргэлжлэх юм уу даа.

 

Төв талбайгаа Чингис хэмээн нэрлэсэн. Одоо эхчүүдэд олгодог одонгоо Өэлүн хэмээн нэрлэвэл эцэг Есүхэйн сүнс гомдоно. Тиймээс Улаанбаатар гэсэн нэрийг хаяж, нийслэлээ Есүхэйбаатар хэмээн нэрлэвэл зохилтой. Цаашлаад есөн дүүргээ Чингисийн есөн өрлөгийн нэрээр нэршинэ гэж элийрвэл ундууцах хүн мундахгүй. Учир нь шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүст хийх ажил мундахгүй их бий. Яаралтайгаар оновчтой гаргах шийдвэр ч хүлээгдэж буй.

 

Чингис гэдэг нэр мартагдахгүй. Монголчууд бүү хэл дэлхий энэ нэрийг андахгүй. Ямар нэг зүйлд аваачиж, нааж мөнхлөх гэдэг утгагүй туйлшрал нь бахархал бус гутамшиг болгохыг ч үгүйсгэхгүй. АН-ынхан эрх мэдэлтэй байхдаа Сүхбаатар болгоныг Чингис болгож болно, мэдэл нь тэдэнд бий. Тэгвэл төр эргэж, МАН “хаан” суудалд суувал Чингисүүдийн хувь заяа яаж ч магадгүй. МАН-ынхан бүхнийг Сүхбаатар болгоно гээд дайрвал яах уу, үгүйсгэмгүй л төсөөлөл.

 

Сүхбаатарын талбай, Чингис болсноос хойш цэцэг өргөх ёслол ч ялгавартай болсон. АН-ынхнаас бүрдсэн төрийн өндөрлөгүүд Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Харин МАН-ынхан ямар нэг тэмдэглэлт ой, баяраар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, толгой бөхийлгөдөг. Тэгэхээр яах аргагүй, Сүхбаатар МАН-ынх, Чингис АН-ынх юм биш үү.

 

В.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
сандах:
чингэс хааныг монголд 2 хон таньдаг хүн байдаг юм түүний нэг нь халх голд хамт байлдаж явсан ажнай Бат эрдэнэ тэр англиас андынхаа жаахан европдуу дүртэй модернист хөшөөг оруулж ирнэ гээд зүтгэж байгаа нөгөөх нь хотын дарга Бат Үүл тэрвээр 90 онд их хаантай хамт муушиг тоглож байхдаа уруутатаж АН -д гишүүнээр элсүүлж байсан юм гэнэ лээ намайг худлаа хэлж байна гээд байгаа бол Норовын Алтанхуягаас асуугаарай тэр гэрчилнэ гэж байна лээ
2015-06-19
Зочин:
ЧИНГЭС ХААН БАТ ҮҮЛТЭЙ ХАМТ МУУШИГ ТОГЛОЖ БАЙГААД АН-Д ЭЛСЭН ЮМ ГЭНЭ ЛЭЭ ХУДЛАА ГЭВЭЛ ГЭРЧ Нь АЛТАНХУЯГ БАЙЖ Л БАЙНА
2015-06-18
Зочин:
Монголыг өвөрмонголжуулах ардчилсан илжиг хүний бүлэглэл баабар батүүл халзан баттулга хужаа баярхүү цэнддоо түүхч батсайхан баярцогт ...
2015-06-18
Зочин:
чингэсээр халхавчилж Монголын гол цэргийн нэрт жанжинг бүдэгрүүлэх ардчилсан илжиг намын төлөвлөгөө
2015-06-18
хүннү гүрнийг байгуулсан гавьяаг хэн авах вэ:
аль аль нь монгол үндэстэний үр сад юм даа их хүний нэрийг хэлэхээс цээрлэж утга гүн далд агуулга бүхий нэр өгдөг байж дээ өндөрхаан гэдэг үгийг бод доо түүнээс өөр хэний нэр та нарын сэтгэл оюунд орж ирж байна ийм л ард түмэн байсан юм байсан юм харин цаашид байхгүй болно яагаад гэдгийг МАХН, МАН, АН -ын монголдоо л шилдэг гэсэн байх аа улс төрчид гэж өөрсдийгөө нэрлэсэн 100-150 хүн байдаг сурагтай асуугаарай ам уралдан давхих сэргээш хэрэглэсэн наадмын морь шиг хэлээд өгөх байх аа цаадуул чинь монголд нууц зүйл үгүй гэж баярцогт хэлсэн мэдээд байна мэдээд байна хамаг бүдүүн дарга гуай
2015-06-17
Зочин:
ан-ынхан чингис хаантай уулзав тэр батүүл нөхрийг хурдан улсын баатар болго бас хятад угсаатай хүмүүсээр төр засгаа удирдуул сүхбаатар гэдэг нөхрийг түүхнээс арчихгүй бол миний нэр дэлхийд дахин гарч ирэхгүй бна гэжээ
2015-06-17
Зочин:
ЧИНГЭС ХААН БАТ ҮҮЛТЭЙ ХАМТ МУУШИГ ТОГЛОЖ БАЙГААД АН-Д ЭЛСЭН ЮМ ГЭНЭ ЛЭЭ ХУДЛАА ГЭВЭЛ ГЭРЧ Нь АЛТАНХУЯГ БАЙЖ Л БАЙНА
Зочин:
СҮХБААТАР МӨХӨЖ БАЙГАА МОНГОЛЫГ СЭРГЭЭН БОСГОСОН ХАРИН АН-ЫНХАН ЧИНГИСИЙН НЭР ТҮҮНИЙ ҮР ХҮҮХДИЙН НЭРИЙГ БАРЬЖ МОНГОЛЫГ МӨХӨӨХ ҮЙЛСЭД ШАМДАН ОРСОН ЮМ ШИГ Л САНАГДЛАА ЧИНГИС БОНД ОДОО ӨГӨӨДЭЙ БОНД Ч ГЭНЭ ҮҮ УДАХГҮЙ ХУВИЛАЙ БАТ ХААН БОНДУУД ЦУВРАСНААР АРД ТҮМЭН МАШ ИХ ӨРӨНД ОРЖ МЭДЭХ ЮМ ДАА
2015-06-17
Зочин:
НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ БАТ - ҮҮЛ ХАМТ МУУШИГ ТОГЛОЖ БАЙГААД ЭЛСҮҮЛСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ ХӨӨ ОДОО БОЛТОЛ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ???
2015-06-17
Зочин:
ЧИНГЭС ХААНЫГ БАТ ҮҮЛ ХАМТ МУУЧИГ ТОГЛОЖ БАЙГААД АН-Д ЭЛСҮҮЛСЭН ЮМ ГЭНЭ ЛЭЭ ХӨӨ
2015-06-17
Зочин:
ХЭЛЭЭД ЮУХЭВЭЭ!!!
2015-06-17
Зочин:
НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ БАТ ҮҮЛ ХАМТ МУУШИГ ТОГЛОЖ БАЙГААД ЭЛСҮҮЛСЭН ЮМ ГЭНЭ ЛЭЭ
2015-06-17
САНДАГ:
ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ЧИНГЭС ГЭЖ ЯМАР ДҮР ТӨРХТЭЙ ХҮН БАЙСАН ЮМ БОЛ ДОО ОДООГИЙН ЭНЭ ЧИНГЭС ГЭЖ ХӨӨРЦӨГЛӨӨД БАЙГАА ДҮР Нь ЖИНХЭНЭ ЧИНГЭС ХААНЫ ДҮР МӨН ҮҮ??? НЭГЭНТЭЭ БИ ЭНЭ ЗУРАГЫГ Нь ХЯТАДЫН НЭГ ЦЭРГИЙН ЖАНЖИНЫХ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ДУУЛЖ БАЙСАН ЮМ БАЙНА ЭЛДЭВИЙН ХУДАЛ ҮНЭН ЮМАНД ИТГЭХЭД Ч БЭРХ БОЛЖ ДЭЭ ХАРИН БИД СҮХБААТАРАА ХАРИН Ч САЙН МЭДЭХ БАЙХ ШҮҮ
2015-06-17
иргэн:
Зүгээр л ордоноо Чингэс ордон гээд талбайг Сүхбаатарын талбай гэсэн бол болох биш үү.
2015-06-17
СҮХБААТАР ЖАНЖИН:
БИ Ч ЯАХАВ АРДЫН НАМЫН ЖИНХЭНЭ ГИШҮҮН ХҮН. ЧИНГИС ХААН ГУАЙ ЧИНЬ ЯМАРЧ НАМЫН ГИШҮҮН БИШ Ш ДЭЭ. УГ НАМД ЭЛСЭХ САНАА БАЙСАН Л БАЙХ. ГЭВЧ ТЭР ЦАГ ҮЕД АН НАМ БАЙТУГАЙ Д БАЙЛАА Ш ДЭЭ ХӨӨ. ЯАХАВ НӨХӨН ШАГНАЛ ӨГДӨГ ШИГ НӨХӨН НАМЫН ГИШҮҮН БОЛГОЖ БОЛОХ Л БАЙХ. ГЭВЧ ЯАЖ Ч ЧАРДАЙГААД ЖИНХЭНЭ ГИШҮҮН БОЛЖ ЧАДАХ УУ. ЯРШИГ Л БАЙНА Ш ДЭЭ ХӨӨ. БАКА
2015-06-17
zochin:
Augaa ih MUNHAGLAL.
2015-06-17
Зочин:
ХЭЛЭЭД ЮУХЭВЭЭ!!!
Сүхээ:
Чингэс ардчилсан намын гишүүн байсаан...
2015-06-17
Зочин:
НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ БАТ - ҮҮЛ ХАМТ МУУШИГ ТОГЛОЖ БАЙГААД ЭЛСҮҮЛСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ ХӨӨ ОДОО БОЛТОЛ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ???
Зочин:
НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ БАТ ҮҮЛ ХАМТ МУУШИГ ТОГЛОЖ БАЙГААД ЭЛСҮҮЛСЭН ЮМ ГЭНЭ ЛЭЭ
Bat:
Сүхбаатар МАН-ынх, Чингис дэлхийнх юм л даа...
2015-06-17