”КАМКА-2015” чуулган амралтын өдөр болно
2015-06-17

Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Рамсфелдийг хүлээн авч уулзлаа. Тэд "КАМКА-2015" чуулганы бэлтгэл ажлын талаар санал солилцов.

 

 

Батлан хамгаалах яам, АНУ-ын Рамсфелд сан, Монголын бизнес хөгжлийн холбоо, Зориг сангаас хамтран зохион байгуулж буй "КАМКА-2015" чуулган энэ сарын 20-21-ний өдрүүдэд манай улсад болно. "КАМКА-2015" чуулганд Монгол, АНУ, Армен, Афганистан, Гүрж, Туркменстан, Узбекистан, Казахстан зэрэг бүс нутгийн 100 гаруй төлөөлөгч оролцох юм.

Shuud.mn
Сонин хачин