Өдөрт 2.4 тэрбумын гүйлгээ хийжээ
2015-06-17

Монголын хөрөнгийн бирж нь 1991.01.18-ны өдөр байгуулагдаж, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 1995.08.28-ны өдөр эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 4999 удаагийн арилжааг зохион байгуулж, нийт 1.4 их наяд төгрөгийн гүйлгээг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 237 хувьцаат компани байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ 1.436,928,399,304 төгрөгт хүрсэн байна.

 

2015 оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 270.01 тэрбум төгрөгийн арилжааг хийж өдрийн гүйлгээний үнийн дүн 2.4 тэрбум төгрөгт хүрчээ.

Shuud.mn
Сонин хачин