Нөөцийн махны 74.3 хувийг борлуулжээ
2015-06-17

Энэ онд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт зургаан компани нийт 14.5 мянган тонн мах нөөцөлж, өнгөрсөн IV сарын нэгнээс худалдаанд гаргасан. Одоогийн байдлаар 74.3 хувь буюу 10.4 мянган тонн мах борлуулаад байна.


Улаанбаатар хотод “Баатарууд тэнгэр” ХХК Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 100 гаруй дэлгүүрээр, “Эй Эн Ди Эм” ХХК нь Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн 80 дэлгүүрээр, “Мах импекс” ХХК Сонгино хайрхан дүүргийн 40, Чингэлтэй дүүргийн 33, Төв аймгийн 10 дэлгүүрээр, “Мах маркет” ХХК Сонгино хайрхан, Баянгол дүүргийн 47 дэлгүүртэй гэрээ байгуулан, нийт 80 орчим худалдааны цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 33 цэгээр, Дархан хотод “Дархан меат фүүдс” ХХК 90 гаруй цэгээр нөөцийн махыг борлуулж байна.


Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны шийдвэрээр V сарын 23-наас эхлэн VII сарын 31-нийг хүртэл амралтын өдрүүдэд “Мишээл экспо”, “Скай”, ”Оргил” зэрэг томоохон худалдааны төвүүдийн гадна талбай, “Далай ээж”, “Бөмбөгөр”, “Бүрд”, “Орхон” зэрэг хүнсний захуудын гадна талбайд нөөцийн махыг борлуулж эхэлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ нөөцийн махаа бэлтгэдэгээ болиоч ээ. Худлаа зохиомлоор махны үнийг хөөрөгддөг нэг хэрэгсэл болоод удаж байнштээ. Намар бэлтгэхдээ зах дээрх хамаг махын хамж аваад махны үнийг хөөргөчихнө. Хавар болохоор гаргаж ирээд зарахаар шинэ махны үнэ нь хаданд гараад явчих юм аа. 2 сарын өмнө шинэ хонины мах кг нь 5600 төгрөг байхад нөөцийн мах гараад ирэнгүүт л долоо хоногын дараа нөөцийн мах кг нь 5600 төгрөг, шинэ хонины мах 7600 төгрөг болоод явчих юм. Уул нь зорилго нь махны үнийн хөөрөгдлөөс хамгаалах биз дээ. Гэтэл эсрэгээрээ махны үнийг хөөрөгдөөд байнштээ. Уул нь нөөцийн мах гэж байхгүй бол үнэ хэвийн л байхаар харагдаж байна
2015-06-17