Хүн амын 98 хувь шинэчилсэн бүртгэлд хамрагджээ
2012-01-05

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоо байгуулах үндэсний хөтөлбөрийн дагуу тус газрын хийж буй ажил болон Сонгуулийн шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон иргэний цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлын талаар  мэдээлэл сонсож, асуултдаа хариулт авсан юм. Өнөөдрийн байдлаар  манай улсын насанд хүрсэн бүх иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулжээ. Хурууны хээ, адилтгал хийх боломжгүй джитал зургийн мэдээллийг бүртгэсэн байна. Монгол Улсад нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1,925,772 хүнийг шинэчлэн бүртгээд байгаа аж. Харин 2,7 сая иргэний 15,483,773 архивын нэгжийг иргэн тус бүрээр нь хувийн хэрэгтэй болгожээ. Цахим үнэмлэхийн тоног төхөөрөмжийг  ирэх долоо хоногоос суурилуулна. Ингээд нэгдүгээр сарын 16-нд цахим үнэмлэхний анхны туршилтыг үйлүдвэрлэнэ гэж байна. Энэ сардаа багтааж иргэний цахим үнэмлэхийг иргэдэд олгоод явах боломжтой аж.  
Shuud.mn
Сонин хачин