Траншейнд амьдардаг иргэдээ анхаарч эхэллээ
2015-06-17

Орхон аймгийн удирдлагууд траншейнд амьдардаг иргэддээ анхаарал тавьж эхэлжээ.

 

Тодруулбал, орон гэргүй буюу орц, подвальд хоноглодог 52 иргэнийг иргэний үнэмлэхтэй болгосон байна. Мөн тус аймгийн Цагдаагийн газар тэднийг бүртгэлжүүлж хурууны хээг нь Бүртгэл мэдээллийн санд оруулж бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулж байна. 

 

Тэдний 19 нь орц, траншейнд хоноглодог бол 33 нь оршин суух хаяггүй байнгын тэнүүчилж явдаг аж.

 

Орон гэргүй тэнэмэл иргэд траншейд нас барах тохиолдол цөөнгүй гардаг тул траншейны тагийг зориулалтынх болгох зорилттой ажиллаж байгаа юм байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Saihan arga hemjee boljee. Heden ger barij uguud ajild oruulbal uursdiiguu abaad yabna shuu dee. Amjilt husie.
2015-06-17