УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөн ч Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр хуулийн төслийг эргүүлэн татлаа. Мөн Засгийн газраас Хөгжлийн бодлогын хуулийн төслийг эргүүлэн татаж буйгаа мэдэгдсэнээр хэлэлцэх асуудлаас хасав.
Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдэд ажлын хэсэг ажиллаж буй шалтгаанаар эргүүлэн татаж буй аж. Мөн Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг татаж буйгаа мэдэгджээ.
Мөн өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-иас урилга илгээснээ тараажээ.
Уншиж байна |