”Хот орчим” аялан тоглоно
2015-06-18

"Хот орчим" аялан тоглолт маргааш өглөө 10:00 цагаас Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд эхэлнэ.

 

Улсын драмын эрдмийн театрын хамт олон үзэгчдэдээ ойртож, уран бүтээлээ толилуулах, театрын урлагийг сурталчилахаар "Хот орчим" аялан тоглолт зохион байгуулахаар болжээ.

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн "Бүүвэй" жүжгээр хот орчмын аялан тоглолт нээлтээ хийх аж. Аялан тоглолт энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн "Жанжин" клуб, 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн "Партизан" клубт болох аж. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин