Монгол-Францын археологийн нээлтүүд дэлгэгдлээ
2015-06-18

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол улс ба Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ онд тэмдэглэж байна. Энэ ойн хүрээнд "МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД. Хорин жилийн хамтын ажиллагаа" сэдэвт үзэсгэлэнгийн албан ёсны нээлт өнөөдөр Түүхийн музейд боллоо.

 

Энэхүү үзэсгэлэнг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс хамтран дэлгэж буй юм.

 

Үзэсгэлэнд сүүлийн 20 жилийн хамтын ажиллагааны хүрээнд нээгдсэн 50 багц 300 гаруй олдворыг олон нийтэд дэлгэжээ. Эдгээр олдворын 60 хувь нь урьд өмнө нийтэд хүргээгүй цоо шинэ олдворууд байна. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх наймдугаар сарын 30-ны хооронд Монголын Үндэсний музейд гарна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene zurgandaa tailbar hiigeech ee. hevlel medeelliin standart gej b uu. yu ni medegdehgui heden zurag. mergejliin medremjtei baiya aa.
2015-06-18