Л.Оюун-Эрдэнийн баг нийслэлд яллаа
2015-06-18

НАМЗХ-ны Их хурал энэ амралтын өдрүүдэд болно. Одоогоор Их хурлынхаа өмнө ээлжит чуулгануудаа хийх үүрэг авсан салбар байгууллагууд хуралдаж байна. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, НАМЗХ-ны Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулган “Хязгаар-35” хуралдаж шинэ бүтэц зохион байгуулалтаа хийлээ.

 

 

Өмнө нь Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан эдүгээ 42 настай П.Баярхүү тэргүүтэй удирдах бүрэлдэхүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн холбооныхоо дүрмийн дагуу шинэ залуу баг цаашид уг салбар байгууллагыг удирдаж авч явах болоод байна.

 

Хуралд нийт 210 төлөөлөгч оролцохоос 165 төлөөлөгч буюу 77,4% ийн ирцтэйгээр хуралдаж НАМЗХ-ны дүрмийн дагуу Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар зөвшилцөж Нийслэлийн МАН-ын газрын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэн нийт төлөөлөгчдийн 95,7%-ын саналаар сонгогдлоо. 

 

Мөн ирэх 4 жилийн хугацаанд нийслэлийн НАМЗХ-г удирдан авч явах шинэ тэргүүлэгчдээ батлан, Хяналтын хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгож даргаар нь С.Энхбаярыг сонгосон байна.

 

Ийнхүү 35 насыг 40 болгоно болгохгүй гэж маргалдаж байсан талуудын маргаан Нийслэл дээрээ таслагдан НАМЗХ дүрмийнхээ дагуу ажиллаж эхэллээ.

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Shuud.mn
Сонин хачин
Gosha:
Nomt guai sumya guai bayrtsogt guai huyagaa guai gekh metiin oligarhuudiig turuus khol bailgah heregtei. Tur barih chadvar medleg setgel zangraga yu ch baihgui. Eh ornoo boddoggui novshnuudad lai ni zaaval irne. Davruulah yum bol mgl min huurhii bolno.
2015-06-18
Зочин:
mongolin zaluusiig oilgokhoo bailaa yagaaad zaaval mongotei ailiin buyu toroos torson terbumtnii esvel mongold amidarch uzeegui, talh yamar unetei baidgiig ch meddegui iim humuusiig dagaad ter humuusd ooriinhoo bolon ur huuhdiinhee huvi zaya tsaashlaad uls ornii huvi zayag atguulah geed baigaa ogt oigohgui youm yag hachir deeree tulbal zaluusiin ur udmiig zaluusiin ur huuhdiig youch bodohguigeer buudah setgehuitei nohduud shuu dee. zaluus iim bulegleliin zolios bolj bolohgui.
2015-06-18
Зочин:
Luivarchin xuuxduud yaandaa namaa, zaluuchuudaa luivardaj bgaa daldaakuud, ulsiig bol duusgax amitad bna ikh l xurdan baix yostoi gazar luu ni yavuulax xeregtei yum bna
2015-06-18