Д.Даваа: Хариуцлагаа гүнээ ухамсарлаж байна
2015-06-18

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж дөнгөж сая зарлиг гаргаж, бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо. Мөн түүнд хошууч генерал цол олгов.


Тэрбээр "Надад маш өндөр хариуцлага ногдож байгааг гүнээ ухамсарлаж байна. Хүлээж авсан энэ албандаа бүх бололцоогоо дайчлан ажиллаж, цэрэг олон түмнийхээ сайн сайхан, зэвсэгт хүчний хөгжлийн төлөө хичээж ажиллах болно" гэв.

 

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нь 1963 онд төрсөн. 1994 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсчээ. Тэрбээр Монголын ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж ирсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hovdiin 3 nuhur zogsoj bna nutgiin humuus neg negnee demjeed l general bolgood l bh shiv dee
2015-06-23
Z.Togoo:
Bayar hvrgej ajlin amjilt hvsie
2015-06-20
багш нь:
Баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг ерөөе !
2015-06-19
Tsergiin ergelt:
Zuv tsag irj dee
2015-06-19
G:
MundAg darga shuuu
2015-06-18
Зочин:
Davaa dargadaa bayar hurgie. Saikhan haragdaj baina.
2015-06-18
kub:
uruunduu orood uuriiguu reklamdaad ekhelj baigaa yum bolov uu ene khun ...
2015-06-18