Гэрэл зурагчдын ”өмч”-ийг хамгаална
2015-06-19

 

УИХ-ын гишүүн, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Энх-амгалан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд гэрэл зургаар оюуны бүтээл туурвидаг уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалах, хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хурал, семинар тогтмол зохион байгуулах замаар холбооны гишүүдэд болон олон нийтэд гэрэл зургийн салбар дахь оюуны өмчийн талаарх ойлголтыг сурталчлах зэргээр хамтран ажиллах аж.

Shuud.mn
Сонин хачин
БОЛЖ БАЙНА! ЗУРГИЙГ ҮНЭГҮЙ ДАТА ГЭЖ ҮЗДЭГ ХҮМҮҮС ОЛОН БИЙ.
2018-09-28
Ганбат:
Энэ Чинбат гэж хор хутгаачин, зөнөг шаарыг тэтгэвэрт нь гаргаж хөөж явуулах болоогүй л юм байх даа. Энд тэнд шар сэмжилчихээд л хор хутгаад гүйгээд явах юм.
2015-06-19