Басгануудын бойкот
2015-06-19

 

УИХ дахь эмэгтэй гишvvд буюу басганууд бойкот зарлаж нэлээн хатуухан тэмцэх бололтой. Учир нь УИХ дахь 11 басган “Хvvхэд харах vйлчилгээний тухай хуулийн тєсєл” санаачилж УИХ-ын нэгдсэн чуулганд оруулсан ч УИХ дахь МАН-ынхан “Тєсєв мєнгє хvрэлцэхгvй ядаж байхад юу яасан хvvхэд харах vйлчилгээ, шал завхарсан юм зvгээр” гэсээр завсарлага авчихаад байгаа. Гэтэл УИХ-ын хаврын чуулган дуусахад 20 гаруйхан хоног vлдээд байдаг. Мэдээж УИХ дахь МАН-ын луухгарууд завсарлага авч цаг хожиж байгаад Хvvхэд харах vйлчилгээний тухай хууль”-ийг хаврын чуулганаар хэлэлцvvлэлгvй аваад vлдэхийг бодно. Гэтэл УИХ-ын 11 басганы хувьд энэ хууль амин чухал эрх ашигтай нь холбоотой бололтой юм. “Нийгэмд хvлээлт vvсгэсэн, залуу гэр бvлийн эрх ашиг хєндєгдєж байгаа” хэмээн санаачилсан хуулиа чадлаараа хамгаалж байгаа УИХ дахь басганууд маргаашнаас эхлээд vндсэн ажлаа хийхгvй “ажил хаялт” зарлаж байгаа гэнэ. Тэдний хувьд “МАН-ынхны завсарлагын хугацааг наашлуулах хvртэл байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгvй, vvнийгээ холбогдох байнгын хорооны дарга болон УИХ-ын даргад мэдэгдсэн” хэмээн тайлбарлав. Ганц хvн бол яая гэхсэн. Гэтэл УИХ-д суудалтай 11 басган дуу хоолойгоо нийлvvлэн “Vгvй” гээд чарлаад эхлэхээр юм юм л болох шинжтэй. Одоо ч тэгээд “Ямаан толгой ямбанд багтаж, янтгар хатан зарга шvvдэг” болсон цаг шvv дээ.

 

 

Эх сурвалж: 

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Танай сайт хүйсээр ялгаварлаж хууль зөрчсөн байна шүүхдэнэ шүү. Тэгээд ч басган гэж үгийг энд хэрэглэж тохирохгүй. Охин гэсэн буриад үг. Басганууд ч гэдэггүй басгад гэдэг юм олон тоон дээр. Мэдэхгүй байж хэл гутаах хэрэггүй. Нас биeд хүрсэн улс төрчдийг охид гэх бол доромжлол шүү бас.
2021-03-31
S:
Бүхэл бүтэн өдөр тутмын сонин байж сэтгүүлч нь ийм сонин эмэгтэй хүнийг доош хийсэн хандлагатай юм бичиж байдаг, редактор нь гаргаж л байдаг гайхмаар сонин юм даа. Бодвол дүүрэн авьяаслаг, ухаалаг, янтгар бус залуус ажилладаг байх даа.
2015-06-19