Хаврын чуулганыг сунгана
2015-06-19

УИХ-ын хаврын чуулган дэгээрээ  долдугаар сарын нэгэнд завсарлах заалттай.  Завсарлахад ажлын 10 хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоомжийн төсөл  талдаа ч ороогүй байгаа.

 

Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандан “Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа дуусгаж байж завсарлана. Хэрвээ чуулганы хугацаанд хэлэлцэж амжихгүй завсарлавал ээлжит бус чуулган зарлан сунгаж хуралдана. Хэлэлцэх асуудлаа дуусгахгүй бол наадмын дараа үргэлжлүүлнэ ээлжит бус чуулган зарлаж хуралдана шүү” хэмээн анхаарууллаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин