Төсвийн гүйцэтгэлийн тогтоолын төслийг өргөн барив
2015-06-19

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2015.06.19/ өргөн барилаа.

 

 

Монгол Улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.276.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлага 7.144.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, улмаар нэгдсэн төсвийн нийт тэнцэл 868.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Монгол Улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 4.204.4 тэрбум, зарлага 5.229.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, нийт тэнцэл 1.024.08 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

 

 

Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд улсын болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, Засгийн газрын шугамаар авч ашиглаж буй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл сангуудын тайланг нэгтгэсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин