Үдээс өмнөх хуралдаанаар 10 хуулийг батлав
2015-06-19

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Шүүх байгуулах тухай, Захиргааний хэргийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Нийслэлийн хотын албан татварын тухай, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай”, Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж тус тус батлав.

 

Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:

 

-Аймгуудад боссон хэдэн багана зээлээр боссон. Гэтэл тариф нь өндөр учир зээлээ төлж чадахгүй байгаа. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Хэдэн төгрөгийн зээл авсан бэ? гэж байлаа. Түүний асуултад ажлын хэсгээс хариулт  өгсөн юм.  Энэ нь нийт 120 сая ам.доллараар болсон байна. Гэхдээ энэ нь гадаадын хөрөнгө оруулалтаар хувийн компани зээл авсан аж. Тухайн компани нь уг зээлийг өөрөө тэлэх гэнэ.

 

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбодох хуулийг батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг батлахыг дэмжсэн юм.

 

Түүнчлэн Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүн Л.Болд гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжжээ. Энэ санал чуулганы хуралдаанаар гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан юм. Тиймээс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

 

Ийнхүү үдээс өмнөх чуулганы хуралдаанаар нийтдээ 10 хуулийн төслийг хэлэлцэх баталлаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин