Маргааш Нэхмэлийн шарын орчимд зам хаана
2015-06-19


Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын  Нэхмэлийн шарын автобусны буудлын баруун хэсгээр, Чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг “Ди Вай Кей Би” ХХК гүйцэтгэж байгаа юм. Уг гүүрэн гарцын дам нурууг байрлуулах ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06  цагаас 2015 оны 06  дугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн хооронд зам хаах болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд тээврийн хэрэгслүүд зурагт заасан замаар хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
 
Shuud.mn
Сонин хачин