Баян-Өлгий цементийн үйлдвэртэй болно
2015-06-19

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт цементийн үйлдвэрийн суурь тавьжээ.

 

Тус үйлдвэр  жилд 300 000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Үйлдвэрийн барилгын ажил ирэх есдүгээр сард дуусч, ашиглалтанд орох юм байна.

 

Үүний үр дүнд баруун аймгуудыг /жилийн хэрэгцээ 150 000 тонн/ зах зээлийн үнээс хорь, гучин хувь хямд 320-600 маркийн чанартай цементээр хангах боломж бүрдэх юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин