НАМЗХ-г ийм байдалд хүргэсэн хүн нь үнэндээ Г.Тэмүүлэн
2015-06-19

НАМЗХ-ны Бага хурлын гишүүн, Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

 

- НАМЗХ-ны Их хурал маргааш эхлэнэ. Гэтэл НАМЗХ-ыг тойрсон маргаан хэрүүл тасралтгүй үргэлжилж байна. Хурлын бэлтгэл ямар байна вэ?

 

НАМЗХ-ны ээлжит V их хурал маргааш хуралдаж эхлэнэ. Хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсэг томилогдсон боловч Их хурлын бэлтгэл ажилтай холбоотой ямар ч мэдээлэл бидэнд алга байна. Намын шат шатны олон хурлыг зохион байгуулж, оролцож байлаа. Ийм холион бантан хутгасан, ойлгомжгүй ажлын хэсгийн ахлагчийг анх удаа үзэж байна. Үнэндээ өнөөдөр НАМЗХ-ыг ийм байдалд оруулсан хүн нь Г. Тэмүүлэн. Тэр нөхрийн ажлыг хэлэлцэхээр өнөөдөр намын удирдах зөвлөл хүртэл хуралдах болж байгаад ичиж байна.

 

- Өчигдөр танай Нийслэлийн НАМЗХ хуралдаж, Н.Учралыг даргаар нь сонгосон гэсэн. Гэтэл орой Н. Номтойбаяр гишүүн тэргүүтэй хүмүүс няцаасан байсан. Энэ талаар?

 

Дахиад л Г. Тэмүүлэнгийн алдаа. Өөрөө Нийслэлийг хуралдуулах эсэх дээр 11 хүнтэй ажлын хэсгээрээ санал хураалгаж, шийдвэр гаргаад цөөнх болонгуутаа гараад явчихсан. Тэр өдрөөс хойш ажлын хэсэг хуралдаагүй 2 долоо хонолоо. Асуудлаа шийдвэрлэхийг хүсч араас нь өнөөдрийг хүртэл явж байна. Харамсалтай нь олж уулзаж чадсангүй. Их хурлын зохион байгуулалт, мандат, төлөөлөгчдийн нэрс, тоо бүх зүйл тодорхойгүй. Бас албан бус байна. Ийм байдалд байгаа болохоор олон л асуудал үүсэх байх. Г. Тэмүүлэн энэ байдаа хэрхэн зохицуулах юм болдоо. НАМЗХ-ны ээлжит бус хурал өчигдөр болсон. Хурлыг нь удирдасан хүний хувьд тайлбар өгөх нь зүйтэй. Ээлжит бус чуулганыг зарлах эрх нь дүрмээр Ерөнхийлөгчид хадгалагддаг. Ерөнхийлөгч энэ эрхээ хэрэгжүүлсэн. Түүнийг нь Нийслэлийн намын байгууллага дэмжсэн. Залуучууд төлөөллийн зарчмаар оролцсон. Энэ бол хүчин төгөлдөр, хууль ёсны хурал 35 наснаас доошхи залуучуудын шинэ үе гарч ирсэн үйл явдал боллоо. Тэд бол НАМЗХ-ны шинэ үе.

 

 

-НАМЗХ-ны гишүүдийн 35 нас гэдэг. 35 нас хэтэрсэн цөөнгүй хүмүүс байгаад байгаа. Тэд хуралдаа суух уу?

 

Нас бол НАМЗХ-ны алтан зарчим. Энэ зарчмаар НАМЗХ төдийгүй МАН хүний нөөцөө сэлбэрсээр ирсэн. Тиймээс их хурлын төлөөлөгчдийг сонгохдоо 35 насны хязгаарыг барих ёстой. Намын дарга ч НАМЗХ-ны төлөөлөлтэй уулзахдаа энэ зарчмаа хадгалах үүрэг өгсөн. Олон улсын Социалист залуучуудын холбооны гишүүний хувьд ч НАМЗХ энэ зарчмаа барих үүрэгтэй. НАМЗХ-ны Хяналтын хорооноос 35 нас давчихсан хэрнээ НАМЗХ-д албан тушаал хашдаг хүмүүсийг таслах эрхгүй суулгах тогтоол гарчихсан. Үүнийг хэрэгжүүлж таарна.

 

 

- МАН ямар ч хүнд асуудлыг дотооддоо ярьж шийддэг имижтэй. Гэтэл залуучуудын байгууллага нь тэгсэнгүй. НАМЗХ дотроо асуудлаа ярьж болдоггүй юмуу?

 

НАМЗХ дээр яригдаж байгаа асуудлын углуурга нь насны асуудал бол зарчмын асуудал. Насны хязгаарыг нэмэх сонирхолтой хүмүүстэй хэрхэвч нэгдэж, ирээдүйгээ үгүйсгэж болохгүй. Тэгвэл энэ залуучуудын байгууллагын зарчим гэдэг зүйл байхгүй болно. Асуудал үүнээс эхэлсэн. Энийг тойрсон олон тодорхой асуудлууд үргэлжилсэн. Түүнийг нь Бага хурлаас сонгогдсон ажлын хэсэг шийдвэрлээд явах эрх, үүрэгтэй юм. Гэвч ажлын хэсгийн ахлагчийн чадваргүй байдлаас уу эсвэл санаатай хийж байгаа хорлон сүйтгэх гэмээр ч юмуу үйлдлийнх нь үр дүнгээр энэ үл ойлгогдох байдал бий болчихоод байна. Үүний гол буруутан нь ажлын хэсгийн дарга Г.Тэмүүлэн. НАМЗХ-д үүсээд байгаа нөхцөл байдал болон их хурлын асуудлаар би 3 удаа бичгээр, ганц нэгхэн хуралдсан хуралд нь биечлэн ч хэлсэн. Үл тоомсорлосон доо. Ажлын хэсгийн гишүүдтэйгээ уулздаггүй, хурлаа хийдэггүй, асуудлаа ил тод ярьдаггүй хүн НАМЗХ-ны жирийн гишүүний үгийг сонсох юмуу даа гэсэн бодол надад төрсөн. Нам, улс төрийн ажил мэдэхгүй хүн юм билээ. НАМЗХ-ны дотоодод үүссэн асуудлыг эвийн журмаар зохицуулах, нөхөрлөлийг хадгалах, нэгэнт талцал хуваагдал болсон залуусыг эвлүүлэх үүрэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргын үүргээ ч биелүүлж чадсангүй. Үнэхээр НАМЗХ-ны асуудал МАН-ын төдийгүй улс төрд яваа нэгэн үеийн залуучуудын асуудал болчихлоо. НАМЗХ-ны асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдах дуулдлаа. Асуудлыг ингэтэл нь өндрийг авхуулсан, залуучуудын хагарлыг лавшруулсан хүн бол Г.Тэмүүлэн. Энэ нөхөр буруугаа хүлээх ёстой.

 

 

- Г.Тэмүүлэн чинь олон жил НАМЗХ-д явсан. Тэр ч бүү хэл МАН-ын өмнөөс олон өндөр албан тушаалд сонгогдож ажилласан туршлагатай хүн биз дээ?

 

Би Г.Тэмүүлэн сайдыг өндөр боловсролтой, сайн залуу гэж боддог байлаа. Уул уурхайн олон том төслүүдийн хэлэлцээрт оролцсон гэж сонссон. Тиймээс нэг ажлын хэсгийг хөнгөхөөн удирдаад аваад явчих байх гэж итгэж байсан. Гэвч тэгж чадаагүй. Тэгсэн хэрнээ намын өмнөөс баахан албан тушаал хашаад байдгийг нь ойлгодоггүй юм. Ажлын хэсэг дээрээ цөөнх болохоор тамгаа аваад зугтаачихдаг энэ залууд манай нам яагаад ингэж их найр тавиад байдгийг би ойлгодоггүй юм. Нам ялагдаад залуус гудамжинд байхад ганцаараа том дарга болж л байсан. Нам засагт эвсээд эрх барихад хамгийн түрүүнд дэд сайд болоод л явсан. Залуучууд хагарч хуваагдаж байхад бас л генсек гэдэг нэртэй дарга болчихсон. Намынхаа төлөө өдөр шөнө, өвөл зунгүй зүтгэсэн залуучууд Г.Тэмүүлэнгийн ард юу ч үгүй хоцорч үлдээд байдгийг ойлгодоггүй юм. МАН-ын хүнд хэцүү үед олон жагсаал цуглаан болсон. Тэнд Г.Тэмүүлэн явж байхыг би лав олж хараагүй. Ядаж жагсаалын тайзны ард ч байгаагүй хүн шүү дээ. Намын ажлын хар борыг мэдэх хэмжээний туршлага энэ хүн лав байхгүй юм байна.

 

- НАМЗХ учраа ололцохгүй бол яах вэ?

 

НАМЗХ учраа олно гэж итгэж байгаа. Үүний гарц бол зөвхөн 35 нас хүрээгүй залуучууд нь үлдэж суугаад дүрэм журмынхаа хүрээнд зарчмаа бариад л асуудлаа дотроо ярих хувилбар юм. Ер нь гишүүн нь гишүүнийхээ, сайд нь сайдынхаа, намын удирдлага нь намынхаа, залуучууд нь залуучуудынхаа ажлыг хийх ёстой. Ингэж чадвал НАМЗХ-д ч асуудал үүсэхгүй, нам ч дараа дараагийнхаа сонгуульд ажилттай оролцож чадна.

 

Эх сурвалж: www.photonews.mn

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энэ бацаанууд юуны төлөө ингэж бие биенээ муу хэлэн улайрах болов оо улс төрд явбал амар замаар амьдарна гэсэн эцэс төгсгөлгүй шунал руу тэднийг хөтөлнө вэ
2015-06-24
Зочин:
Hurelsuhiin buunii nohod odoo duugui bolood namaas zailaad uguh heregtei dee
2015-06-21
Зочин:
Ноёноор оролдвол толгойгүй, нохойгоор оролдвол хонгогүй гэж мэднэ биз дээ, Батсүмбэр жаалаа.
2015-06-20
Irgen:
Nomtoibayar, Temuulin, Sodbileg geh metiin aav, eejiin huuhduudees MAN salahgui bol ireh songuuliar garahgui shuu MAN ihan.
2015-06-20
Mgl:
erkh medel alban tushaald nugas gui iim khumuus Mgl D hereggui ene holboog tatan buulga
2015-06-20
НАЙР ТАВЬЖ БУЙ ШАЛТГААН НЬ::
ТЭМҮҮЛЭНД НАЙР ТАВЬЖ БУЙ ШАЛТГААН НЬ ТАНАЙ НАМЫН ТОМ ЛУУХГАР АХ НАР ААВТАЙ НИЙЛЖ ТӨР ИДСЭН БОЛООД ХҮҮД НЬ ӨРТЭЙ СУУЖ БАЙГАА ЮМ Ш ДЭЭ. ААВЫНХАА ХИЙСЭН ХУУЛЬ БУС МӨНГӨӨР МӨНГӨЖИЖ, ХАМТРАГЧ НАРААР НЬ ДЭМЖҮҮЛСЭН ТЭМҮҮЛЭН МАН-ЫГ АТГАЧИХСАН ЮМ ШИГ ААШЛАХ НЬ АТГАГҮЙ. НААД ЗАЛУУ ЧИНЬ ӨНДӨР АЛБАН ТУШААЛУУД ДЭЭР ЯАГААД БАЙНГА ОЧДОГ, ТЭГЭЭД ЮУ Ч ХИЙХГҮЙ АТЛАА ХҮРЭЭЛЭГЧ ОЛОНТОЙ БАЙДГИЙГ МАН-ЫН БОХИР АХ НАРААСАА АСУУ. ЕР НЬ ЭНЭ НАМЗХ-ЫГ ТАТАН БУУЛГАЖ ЭНЭ ЭХ ОРОНДОО ЮУ Ч ХИЙЖ ГИЙГҮҮЛЭЭГҮЙ ХИРНЭЭ УЛС ТӨРЖСӨН ЗАВААН НОВШНУУДЫГ ТӨРӨӨС САЛГАВАЛ ЯМАР ВЭ. ТЭР Л.ОЮУНЭРДЭНИЙН ГОЛДЕН БРИДЖЭЭР ДАМЖУУЛЖ ИДЭЖ УУСАН 2.5 ТЭРМБУМ ТӨГРӨГИЙГ Ч ГЭСЭН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
2015-06-19