Шинэ үйлдвэрийн нээлтэд Ерөнхийлөгч оролцлоо
2015-06-20

Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах үйлдвэрийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Орхон аймагт болж байна. Энэхүү үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэллээ.

 

Мөн УИХ-ын гишүүн Л.Цог, М.Батчимэг, Д.Зоригт, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Бүгд Найрамдах Беларусь Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Станислав Владимирович Чепурной тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, уул уурхайн салбарын ахмадууд, эдүгээгийн уурхайчид нээлтийн ажиллагаанд оролцлоо.

 

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэж, зэсийн баяжмал 1.3 их наяд дээр 240 тэрбумаар нэмэгдэхийг онцлов. Түүнчлэн 462 тэрбумын татвар өгдөг байсан бол 73 тэрбумаар нэмэгдэх нь ээ.

 

П.Наран
 

 

 

Shuud.mn
Сонин хачин
agaa:
ene huniig iim shine saihan yuman deer avaachij bolohgui de muu inergitei nuhur bgaa yum
2015-06-20
gana:
amjilt
2015-06-20
Bat:
Засгийн газар бүтээн байгуулалтын төлөө ажиллаж байгаа нь маш зөв. Хамгийн гол нь бүтээн байгуулалтын үр дүнд залуучууд маань ажил орлоготой болж тэдний үр хүүхэд нь эрүүл саруул өсч бойжиж, ээж аав эмээ өвөө нар нь сэтгэл амар байвал энэ бол хөгжил дэвшлийн үндэс суурь юмаа.Том төслийг хорон санаагаар гацааж нураах нь залуусын амьдралыг хорлон сүйтгэж байгаа хэрэг. Залуус бид ажил хөдөлмөр хийж улс эх орондоо хувь нэмэрээ оруулж хүн шиг амьдармаар байна. Эрдэнэтийн бүтээлч хамт олонд баяр хүргэе.
2015-06-20