Арслангийнхан өөрийгөө ойлгох өдөр
2015-06-20

Хонь (3/21-4/19)

Харилцаагаа өргөжүүлэхэд тааламжтай үе. Шинэ танил болох юм уу хуучин харилцаа сэргэнэ. Таны биеэ хэрхэн авч явахааас санхүүгийн байдал чинь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Биеийн хүнд ажил, хол газар удаан хугацаагаар явах, аялахаас зайлсхий. Үдээс хойш бие чинь бага зэрэг тавгүйрэх бололтой. Таны даруу төлөв зан харилцаа, соргог, сэрэмжтэй, байдал эсрэг хүйстэнтэйгээ харилцах сэтгэл хөдлөлийн байдал ямар байхаас хамаарна.

 

Үхэр (4/20-5/20)

Таагүй өдөр. Тэсвэр тэвчээртэй байж, бусдын нууц явуулгад бүү авт. Харилцаа холбоогоо хязгаарла. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавиарай. Биеийн ачааллаа ихдүүлэх, эрсдэлтэй арга хэмжээнээс болгоомжил. Ахуйн цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа анхааралтай бай, бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна.

 

Хамтатгах (5/21-6/21)

Тэрсүүд өдөр. Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр хэдий ч ажил ар араасаа ундарч, тэр нь бүтэл муутай байна. Аливаа зүйл аажимдаа бүтнэ гэж өөрийгөө тайвшруулах хэрэггүй. Идэвхтэй үйл хөдлөл нь араасаа мөнгө санхүүгийн алдагдлыг дагуулна. Тэвдэлт, илүү итгэл найдвар нь эсрэгээрээ эргэж ойр дотнын хүмүүстэй маргалдааныг үүсгэнэ. Тэсэрч дэлбэрэх аюултай нөхцөл байдал олон байх бололтой. Зүүд эсрэгээрээ тайлагдах болно.

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Ачаалалтай өдөр, амжилт нь хэзээ ч хамаагүй танаас эргэх болно. Ойрын хэн нэгэнтэй. зөрчилдөж магадгүй учир болгоомжтой байх хэрэгтэй.Энэ өдөр найз нөхөдтэйгөө уулзахыг төлөвлөх хэрэггүй ба хэнтэй ч бүү маргалд. Энэ өдөр хурим хийхэд, үр тогтоход, гэр бүлийн нийлэмжтэй харьцаанд сайн. Том хэмжээний худалдан авалт амжилттай болохыг од эрхэс сануулж байна. Залуу энэ ордныхон хайрын асуудлаа зохицуулах бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байх болно.

 

Арслан (7/23-8/22)   

Өөрийгөө ойлгох өдөр. Таны хувийн эрх чөлөө, гэр бүлийн хүмүүсийн дарамтад орж болзошгүй. Дотны хүмүүсээ ч өөрийн хувийн амьдралд бүдүүлгээр оролцохыг бүү зөвшөөр. Амьдралын гэрэл гэгээг харж, өөдрөг байхыг хичээ. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс. Өнөөдөр та итгэмээргүй байдлаар боломжгүй гэж бодож байсан зүйлдээ хүрнэ. Магадгүй өнөөдөр та эцэг эх, найз нөхөд, ойр дотныхноосоо санхүүгийн туслалцаа авахыг үгүйсгэхгүй. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хувиарлаж ажиллахыг од эрхэс таньд зөвлөж байна.

 

Охин (8/23-9/22)   

Таагүй өдөр. Эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ эсвэл хань ижилтэйгээ маргахаас зайлсхий. Тэгээд ч хурц, ширүүн үг зүрх сэтгэлийг сумнаас ч хүчтэй шархлуулдаг гэлцдэг. Эрэгтэйчүүд амраг ханьдаа анхаарал тавих хэрэгтэй. Та хоёрын хувьд хямрал эхэлж байна. Зүүд тань зөнтэй. Хэрэв бялуу зүүдэлбэл хэрүүл маргаан гарах төлөвтэй.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Өдрийн эхний хагаст таны биеэ тоосон сагсуу зангаас шалтгаалан таатай бус байдап үүсэх бололтой. Зөвхөн өөрийгөө хайрлах болон өөрийгөө урамшуулж, бүхнээс дээр тавьсан зан нь гэр бүлийн уур амьстап муудах үндэс суурь болох бололтой. Ажил хэргийн түншүүд бас энэ занг тань таалахгүй нь мэдээж. Өөрийн амралт зугаалгаа хойшлуулах шаардпагатай тулгарч, нэмэлт үүрэг хариуцлагаар өөрийгөө ачааллан цаг наргүй ажиллах бололтой. Үдээс өмнө ямар нэгэн чухал уулзалт, гэрээ хэлцээр хийх байсан бол зайлшгүй хойшлуулах хэрэгтэй. Үдээс хойш нөхцөл байдал арай дээрдэх учраас энэ үеийг ашиглан чухал ажлаа амжуулахыг хичээгээрэй.

 

Хилэнц (10/23-11/21)   

Сэтгэл санаа тогтвортой мөн ажилдаа бүтээлчээр хандаж, санаа зовох зүйлгүй өөдрөг байна. Магадгүй ажлын санал тань амжилттай байна. Азаа удаан барихын тулд өөрийн зорилгоо тодорхойл. Ажлын саналыг хүлээн авахдаа эмэгтэйчүүд ихэмсэг байдлаа алдахгүйгээр тайван хүлээн авна. Өдрийн хагасыг амралтандаа зориулаарай. Ядрах нь сэтгэл санааг гутрангуй байдал руу шилжүүлдэг тул ажил амралтаа зохицуулаарай.

 

Нум (11/22-12/21)   

Түр зуурын санхүү мөнгөний хямрал үүсэх магадлал өндөр байна. Иймээс урьдчилан төлөвлөөгүй зардалд зориулж нөөцтэй байх хэрэгтэй. Үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөсгөн хөрөнгө мөнгө оруулж, амралтаа төлөвлөхийн өмнө сайтар тунгаан бодож өөрийн боломж бололцоогоо эргэж харах хэрэгтэй. Энэ үед дарга удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа сайхан харьцаатай байх нь хамгаас чухал гэдгийг анхаараарай.

 

Матар (12/22-1/19)   

Тааламжтай өдөр. Амьдралын эрч хүчээр дүүрэн байна. Санхүү бизнесийн асуудалд амжилт ололт арвинтай байх магадлал өндөр байна. Ивээн тэтгэгчид болон ажил хэргийн түншүүдийн дэмжлэг тусламжид түшиглэн ажиллаж чадвал амжилт орлого ахиухан олно. Шинэ санаачлага, үйл хөдлөл хийлгүйгээр хуучны шалгарсан аргаар хөдөлж, цаг хугацаатай уралдан ажиллаарай. Эмэгтэйчүүдийн хувьд хайр сэтгэлийн холбоотой асуудалд амжилттай байх бөгөөд шинээр танилцсан хүнтэй урт удаан хугацааны туршид аз жаргалтай амьдрах бололтой.

 

Хумх (1/20-2/18)   

Оддын таагүй байрлал таныг болгоомжил гэж сануулж байна. Гэхдээ та улам шийдэмгий байж, анхаарлаа төвлөрүүлж чадвал ажрахгүй нь хэмээн одод зөвлөж байна. Таны хэлсэн хурц ширүүн үгээс болж хэн нэгэн гомдол мэдүүлэх бололтой. Ойр дотны хүнээ гомдоохоос сэрэмжил. Ялангуяа эмэгтэйчүүд хэл амаа хянаж, болгоомжтой байх хэрэгтэй.
 

Загас (2/19-3/20)

Алдагдал хүлээх, зардал гаргахтай холбоотой өдөр. Эдийн засгийн хувьд арвич хямгач байж, гэр бүлийн мөнгө санхүүгийн байдлыг хяналттай байлгахыг хичээгээрэй. Холын аялалыг хавар хүртэл хойшлуулахыг од гаригс зөвлөж байна. Ахимаг насны болон бие султай хүмүүсийн бие эрс муудах, өвчин хурцдах, азгүй явдал тохиож болзошгүй. Өөрийн сэтгэл зүрхэндээ үнэнч байж түрхэн зуурын хүсэл тачаалд бүү автаарай.

Shuud.mn
Сонин хачин