“Улаанбаатур”-т тавтай морил
2015-06-20

Гадаад, дотоодын аялагчдад цогц мэдээлэл өгөх Улаанбаатур үзэсгэлэн Мишээл экспод нээгдээд байна.

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатур” үзэсгэлэн нь аялал жуулчлал эрхлэгчдийг хэрэглэгч буюу аялагч, иргэдтэй шууд холбох зорилготой, гадаадад аялагч, дотоодод аялагч нарт зориулсан мэдээллийг нэг дор багтаасан анх удаагийн үзэсгэлэн аж. 

 

 

7 улс, 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, гадаад аяллын компаниуд, жуулчны бааз, амралтын газрууд, тээвэр, даатгал, аяллын техник хэрэгслийн компаниуд, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд, аяллын клубүүд, аялал, амралттай холбоотой худалдаа, үйлчилгээ эрхлэгч нийт 80 байгууллага, нэгжийн төлөөлөл үзэсгэлэнд оролцож байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин