Эрдэнэт үйлдвэрт шагналын хур буулаа
2015-06-20

Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлт боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч бүтээн байгуулалтад оролцсон нэр бүхий хүмүүсийг төр засгийн шагналаар шагнасан байна.

 

Монгол Улсын Гавьяат цол тэмдэгээр Эрдэнэт Үйлдвэрийн Баяжуулах фабрикийн төслийн удирдагч, даргын зөвлөх Р.Дэлгэр, Баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Р.Баяр, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор Барилга засварын цехийн өрлөгчин Н.Амарсайхан, Эрдэнэт Үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В Рой, Алтан гадас одонгоор Инженер зураг төслийн төвийн зохион бүтээгч инженер Л.Мөнхцэцэг, Барилга засварын цехийн ерөнхий инженер В.Н Макаров, Хөдөлмөрийн хүндэт медалиар Засвар угсралтын цехийн ахлах мастер Ж.Мэндхүү, Найрамдал медалиар засвар угсралтын цехийн ахлах мастер Л.Н Бизюмкин нарыг шагнаж, их бүтээн байгуулалтад оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг, эзнээ олоогvй шагнал:
Yйлдвэрээс хулгай хийдэг байсан хvн гавъяат болчихжээ, Ч.Ганзориг гэж хулгайчид бас Терийн соёрхол егч байсан, энэ шагналын нэр хvндийг баастай хутгаж хаялаа даа хеерхий. Очиж очиж И.В.Ройд Хеделмерийн гавъяаны улаан тугийн одон егеед байхдаа ч яахав дээ. И.В.Ройгийн емнех 1-р орлогч байсан бас нэг хулгайчид денгеж ирээд 1 жил ажиллаж байхад нь Алтан гадас одон егч байсан.
2015-06-22