“Тавантолгой”-г шалгах ажлын хэсэг байгуулжээ
2015-06-22

Гэрэл зургийг www.mpa.mn

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажиллажээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-“Оюутолгой”, “Тавантолгой” төсөлтэй холбогдуулан дээрх сум хотын хэмжээнд хөгжинө гэсэн мөрөөдөл тээж байсан. Ханбогд суманд “Оюутолгой” компани автозам барьсан байна. Гэхдээ энэ нь ердөө нэг л машин зорчих өргөнтэй. Өөрөөр хэлбэл, тухайн замаар 2 машин зэрэгцэж явах эсхүл зөрөх боломжгүй. Мөн Оюутолгой компани Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуульд өөрсдийн ашиглаж байгаад акталсан 40 ширхэг компютер нь өгчихөөд сургуульд нь томоохон дэмжлэг үзүүлсэн мэтээр ярьж байна. Ханбогд, Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн бие засах газар, халаалтыг нь өнөөг хүртэл шийдээгүй байна. Оюутолгой компани орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадахгүй байна хэмээлээ.

 

Тэрбээр “Тавантолгой” төслийг эхлүүлэхдээ Чалко компанаас авсан зээлийн гэрээг маш буруу байгуулсан байна. 350 сая ам.долларын зээл авахдаа Чалко компанийг Таван толгойн нүүрсийг зараад өрөө аваарай гэсэн гэрээ хийсэн байна. Одоо “Чалко” компани Тавантолгойн нүүрсийг хил давуулчихаад “Танай нүүрс зарагдахгүй байгаа тул зээлийн хүүгээ төл” гэсэн шаардлага тавьж байна. Одоо “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаа. Тиймээс Монгол Улсын сайд М.Энхсайхан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байх магадлалтай гэж үзэж байгаа гэлээ.  Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос  М.Энхсайхан “Чалко” компанид төлөх өрөөс эхлээд “Тавантолгой” төсөлтэй холбоотой бүх гэрээ, бичиг баримтыг судлах ажлын хэсэг байгуулсан байгуулжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
УИХ-ын гишүүд очсон байгуулладаа хамгийн үнэтэй тансаг буудалд бууж үнэтэй болгоныг идэж ууж хэрэглээд тансагласан тэр их зардлаа тухайн байгууллагаар төлүүлдэг учир шалгалт нэрийдлээр очиж тансаглах хоббитой болоод байна. Иймд шалгалт нэрээр,эсвэл ажлын хэсэг байгуулж явдаг гишүүдийн томилолтын зарцуулалтыг Аудит шалгах хэрэгтэй. Ялангуяа Томоохон үйлдвэрүүдэд.
2015-06-22
Зочин:
Энхсайхан энэ их нүгэлээ яаж үүрнэ дээ үр нь л үүрэх дээ
2015-06-22
Zochin:
enkhsaihan ch shiidjee.
2015-06-22