Аавуудын өдрийг хэрхэн тэмдэглэв
2015-06-22

 

 

Өнөөдөр олон улсын аавуудын өдөр тохиож байна. Энэхүү баярыг холливуудын одод хэрхэн тэмдэглэсэн тухай Британийн “www.dailymail.co.uk” сайт мэдээлжээ. Энэхүү мэдээллийг хүргэж байна.

Жастин Тимберлайк

 

 

Дуучин эр өнгөрөгч дөрөвдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэрбээр хүүгээ Силас Ранделл Тимберлайк хэмээн нэрлэсэн юм. Тимберлайкийн гэргий, жүжигчин Жессика Биел твиттертээ нөхөр, хүүгийнхээ зургийг байршуулжээ. Мөн дуучин инстаграмдаа хүүгээ тэвэрч буй зургаа байршуулсан байна. Силасын хувцасны ард “Хайртай шүү, аавдаа” хэмээн бичжээ.

 

Пол Уолкер

 

 

Харамсалтайгаар амиа алдсан “Галзуу хурд” киноны од Пол Уолкерийн охин Медов инстаграмдаа аавдаа үнсүүлж буй зургаа байршуулаад “Санаж байна. Галзуурлаа. Таныг ямар их үгүйлж байна гээч. Ааваа, баярын мэнд” хэмээн бичжээ.

 

Брюс Уиллис

 

 

Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис аавуудын баяраар цэцэг тарьж, гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр твиттертээ “Цэцэгс намайг тайвшруулдаг. Цэцэгс намайг уяруулдаг” гэж жиргэсэн байна.

 

Барак Обама

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Саша твиттертээ аав болон дүүтэйгээ авахуулсан зургуудаа байршуулаад “Аавыг минь бүү муулаач. Ааваа хайртай шүү” хэмээн жиргэжээ.

 

Кеш Уоррен

 

 

Жүжигчин Жессика Алба инстаграмдаа нөхөр Кеш Уоррен болон хоёр охиныхоо зургийг байршуулаад “Баярын мэнд. Ааваа” гэж бичжээ. Кеш Уоррен мөн “Аав гэх гайхалтай алдрыг өгсөн Алба болон охиддоо баярлалаа” гэж жиргэсэн байна.

 

Крис Браун

 

 

 

Дуучин Крис Браун өнгөрсөн сарын эхээр охинтойгоо хүлээн зөвшөөрч, өөрөө өсгөх болсон юм. Тэрбээр аавуудын өдрийг охин Ролитигийн хамтаар тэмдэглэсэн бөгөөд твиттертээ “Аав байх сайхан юм аа. Жаргалтай байна” гэж жиргэжээ. Крис инстаграмдаа охинтойгоо авахуулсан зургаа байршуулсан байна.

Кейни Уэст

 

 

Реппер Кейни Уэст аавуудын баярыг охин Норт Уэстийн хамтаар Лас Вегас хотноо тэмдэглэн өнгөрүүлжээ. Кейни твиттер, инстаграмдаа охиныхоо зургийг байршуулаад “Жаргал бэлэглэсэн хонгорхон чамдаа баярлалаа” гэж жиргэсэн байна.

Ким Кардашиан

 

 

 

Реалити шоуны од Ким Кардашиан твиттертээ аав Роберт Кардашианы зургийг байршуулаад “Баярын мэнд ааваа” гэж жиргэжээ. Кимийн эцэг эх 1999 онд салцгаасан бөгөөд хуулийн дагуу ээж Крис Женнер дөрвөн хүүхдээ өсгөх болжээ.

Дэвид Бекхэм

 

 

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм твиттертээ “Аав бол хамгийн хүндтэй ажил, мэргэжил” гэж жиргэжээ. Тэрбээр дөрвөн хүүхдийнхээ бэлэглэсэн “Ааваа” гэж бичсэн бугуйвчийг зүүсэн зургаа инстаграмдаа байршуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 
 
Shuud.mn
Сонин хачин