Дардас хуурамчаар үйлдэн, хил нэвтрэхийг завджээ
2015-06-22

Буянт-Ухаа боомтоор энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Т /эрэгтэй/ нь бусдын паспортанд Буянт-Ухаа 16 дардас хуурамчаар үйлдэн  Бүгд Найрамдах Турк Улсын хилийг нэвтрэхийг завджээ.

 

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  Буянт-Ухаа дахь газрын шалгагч  илрүүлсэн байна.

 

Мөн Дорноговь аймгийн  авто замын боомтоор энэ сарын 21-ний өдөр манай улсын иргэн А нь /эмэгтэй/ гадаад паспортын сунгалтыг компьютер ашиглан засварласан зөрчлийг тус газрын шалгагч илрүүлэн холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
s:
xuuli bus vildlvvdig ilrvvlen saatuulsand bayr xvrgey ajlin amjilt xvsey immigrationixond
2015-06-22