Тавантолгойн ордыг ашиглахад томоохон хөрөнгө оруулалт шаардлагагүй
2015-06-22

Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн 7 хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн юм.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн агуулахад өнөөдөр 2.3 сая тонн нүүрс бэлэн болсон, мөн хоёр сая тонн хөрс хуулж олборлоход бэлэн болгожээ. Нийт 140 сая ам.долларын үнэлгээ бүхий эдгээр нөөцөөр “Чалко”-гийн 142 сая ам.долларын өрийг дарахад хүрэлцэнэ гэж байна. Тус компани нүүрсээ уурхайн амнаас тээвэрлэж, авто зам нь хүнд даацын зам биш учир худалдан авагч, тээвэрлэгч компаниуд алдагдал хүлээж байна.

 

Түүнчлэн нүүрсний гадаад зах зээл өдөр тутам унаж байгаа учир жижиг Тавантолгой, "Эрдэнэс Тавантолгой" аль алийнх нь борлуулалт буурсан дүнтэй байна. Цаашид нүүрсний үнэ олон улсын зах зээлд унах төлөвтэй байгаа тул хямд өртгөөр олборлолт тээвэрлэлт хийх нь чухал болсон. Үнэ өндөрсгөж байгаа гол хүчин зүйл нь тээвэрлэлт. Иймд төмөр замаа ашиглалтад оруулах шаардлага байна гэж ажлын хэсгээс үзсэн.

 

Ямартай ч, Тавантолгойн орд газрыг ашиглахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нүүрс олборлогч ямар ч компани үүнийг мэднэ. Хөрсөө хууллаа, хуулсан хөрсөн доороос шууд нүүрс гарч ирж байгаа. Үүнийг нь машинд ачлаа, зөөлөө. Үүнд томоохон машин тоног төхөөрөмж хэрэгтэй болохоос том хөрөнгө оруулалтын шаардлага алга байна. "Эрдэнэс Тавантолгой"-д өнөөдөр монгол компаниуд боломжтой хэмжээнд нүүрсээ олборлоод үйл ажиллагаагаа явуулаад болж байна.

 

Энд ганцхан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ нь төмөр зам. Төмөр зам маань өөрөө ашигтай төсөл. Цаашдаа "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдрийнх шиг олборлолтоо хийгээд төмөр замаа Монгол Улс өөрөө эзэмшээд  явахад алдагдалгүй, илүү ашигтай байх нь харагдаж байгаа. Иймд энэ гэрээг цааш нь явуулах боломжгүй.

 

Бид дүгнэлтдээ хууль зөрчсөн асуудлыг тусгаж өгнө. Мөн ашигтай хувилбар аль нь байх вэ гэдгийг тусгаж өгнө. Төмөр зам нь голлох ашигтай хувилбар. Иймээс төмөр замын асуудлаа Монгол Улс өөрөө хариуцаж дуусгах ёстой юм байна, мөн хөндлөн чиглэлийн төмөр замын асуудлыг дүгнэлтдээ оруулж өгнө. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ажлын хэсэг дээр гэрээгээ буцааж татаж авна гэдгээ мэдэгдсэн. Харин буцааж оруулж ирэх эсэх асуудлыг мэдэхгүй байна” гэлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
demjine:
Demjij baina, mash zuv dugnelt garch irj baina, Mongolchuud uursduu chadna, ugasa ashigtai ajilj baigaa tusul shude
2015-06-23
Irgen:
Nogoo tom mega tosol geed olon ulsii konsertsum shalgarlaa geed baisan chin odoo horongo mongo hereggui gej ene eruutei abgai erguu sogtuu n medegdehgui vu yariad bna aa.Ene AN-d uneheer medleg bolobsroltoi hun algaa
2015-06-22
Зочин:
Urt eruutei uhaan boginotoi ter u ve? Oros ehnertei ohor bodoltoi ter hen be?
2015-06-22
Зочин:
Urt eruutei uhaan boginotoi mulguu avgai bolovsrolgui teneg jenko horon sanaat zi nar mongol zaluuchuudiin amidraliig horlon suitgej hanahgui um baina
2015-06-22
Зочин:
Mongoliin baylagiin toloo gadnii gar holuud alaltsaj baindoo. Ene shaamii boliosoo bilee
2015-06-22
Зочин:
Энэ авгайн амнаас УИХ-ын гишүүн Х.Баттулгын үг гараад байна.Баттулга нүүрс ид үнэтэй байхад төмөр зам тавиулалгүй Монголын эдийн засгийг хохироосон. Одоо Тавантолгойг самарлаа.Уул уурхай мэдэхгүдээ ингээд байнауу?Орсоос авилга авчихаад ингээд байна уу.Орос бол Тавантолгойг явуулахгүй гэж илэрхий мэдэгдсэн
2015-06-22
boldoo:
za ene zob doo hubalzuudaa
2015-06-22
Зочин:
Энэ тэнэг малыг сонгосон тойрог бол бүр тэнэг малнууд байх.
2015-06-22
Зочин:
Erguu avgai
2015-06-22
зочин:
Энэ АН бол үнэхээр монголын дайсан юм аа,
2015-06-22
зочин:
2016 оны сонгуулиар энэ авгайг гаргаж ирэх хэрэггүйЗ.Энхболд
2015-06-22
Зочин:
Эрүүл солиотой нь мэдэгдэхгүй ийм нэг гарыг АН гишүүнээр гаргаад Энхболд нь 2016 онд дахин намын нэрээр дэвшүүлэх ам өгсөн нь синдромыг нь улам өдөөгөөд одоо шар хадны эмнэлэгийн өвчтөнөөс өөрцгүйгээр аашлаж байна.
2015-06-22
Zochin:
Teneg mal gehees uur heleh vg alga doo
2015-06-22