Улаанбаатар
Унтаж байгаад утсаа алджээ
2015-6-22

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Зүүн сэлбэ"-ийн ... тоотоос гар утас алдагдлаа гэсэн дуудлага өнгөрөгч ням гаригийн 04:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

 

Дуудлагын дагуу шалгахад уг тоотод оршин суух 19 настай М-ыг гэртээ унтаж байхад нь гэмт этгээд 03:40 цагийн үед хаалгыг нь эвдэн орж "Sky 4-G ITE" маркийн гар утсыг нь хулгайлсан байна.

 

Уг хэргийг СБД-ийн 11 дүгээр хороонд оршин суух Э /34 настай эрэгтэй/ үйлдснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, СБД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Naad garchigaa xaraach, tegeed odoo utsaa aldaxguin tuld untaxgui baix estoi yu?
2015-06-22