“Баянзүрх, Баталгаатай иргэн” нээлттэй өдөрлөг боллоо
2015-06-22

 

Баянзүрх дүүрэг байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярыг угтан дүүргийн Засаг даргын санаачлагаар “Баянзүрх, Баталгаатай иргэн”  нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Тамгын газрын дарга н.Оюунбилэг, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий захирал Д.Цэрэнсамбуу болон хороодын төлөөлөл болох 500 гаруй иргэн оролцсон юм.

 

Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн иргэдэд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Бүүвэй” жүжгээр бэлэг барьсан. Мөн өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн танилцуулга, дүүргийн хүн амын амьжиргааны түвшин судалгаа, цаашид хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөрийн ач холбогдлын талаар иргэд, зочдод танилцуулга хийсэн.

 

 

Тус хөтөлбөрийн гол зорилго нь боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн чиглэлээр өрхийн гишүүдийн хүсэл, хэрэгцээ, санаачилгад тулгуурлан багцлан хүргэх замаар өрхийн амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

 

Дашрамд мэдээлэхэд, 2012-2015 оны эхний хагас жилийн байдлаар, Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт Баянзүрх дүүргийн 4116 өрх хамрагдсан байна. Хөтөлбөрт сонгогдон хамрагдсан өрхүүд голчлон  хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажилд орох, мэргэжлийн сургалт болон зээл, нийтийг хамарсан ажилд хамрагдах нь их байна гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 
 
Shuud.mn
Сонин хачин