Парламентын ордонд халдлага үйлджээ
2015-06-22

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах парламентын ордонд хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид ордонд нэвтэрснийхээ дараа хэд хэдэн удаа бөмбөг тэсэлж, “Цус урсгахгүйгээр эрх мэдлээ бидэнд өг” хэмээн хашгирч байжээ. Халдлагын үеэр зургаан хүн амиа алдаж, 18 хүн гэмтсэн байна.

 

Шархтсан хүмүүсийн дунд томоохон улстөрчид байгаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Цагдаагийнхан халдлагатай холбоотой мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа ч халдлагын цаана “Талибан” бүлэглэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мөн хэт даврагчид авто зогсоол дахь 11 машиныг галдан шатаасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
erka:
ymar saihan medee be hezee manaid ingeh bol muu abilgalchdiig bugdiine tsaashna haruulah umsan
2015-06-22